Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өвлийн ид ачааллын үед нүүрс тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахын тулд төмөр замын ачаа тээвэрлэлтийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй аж. Өвлийн ид ачааллын үед Дулааны цахилгаан станц дахь нүүрсний нөөцийг 20 хоногоос багагүй байлгахаар тээвэрлэлтийг зохион байгуулах юм байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн мэдээллээр бол жил бүр 1.4 тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ намар 850 тонныг бэлтгэх бололцоотой байгаа аж.
Иймээс дутаж байгаа өвс, тэжээлийг импортоор авахаас аргагүй болсон гэдгийг тодотголоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Өвлийн бэлтгэл хангах хүрээнд гал алдахаар асуудал байхгүй ч салбарын хэмжээнд 5.4 тэрбумын өртэй болсон нь цаг алдалгүй шийдвэрлэх асуудал болж хувирсан.
Багш, соёл урлагийн салбарынхан цалин нэмэх шаардлагыг тавьж буй учраас шийдэх асуудлын хоёрт багтаж буйг мөн онцоллоо.
Г.ДАРЬ