Үндэсний тавилга үйлдвэрлэгч Kitchen All брэнд “МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ, 4 САЯ МОНГОЛ” ээлжит аяны хүрээнд 6 дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байгаа залуу гэр бүлийг сонгож, хүүхдийн өрөөний тавилга бэлэглэсэн. 10 жилийн өмнө Болдбаатарынх гэдэг айл анхны үрийн зулайгаа үнэрлэж, аав ээж гэсэн эрхэм алдрын эзэд болсноос хойш 5 сараас 10 нас хүртэлх6 хүүхдийн ээж аав болжээ. Гэрийн эзэн Болдбаатар Хан-Уул дүүргийн ТҮК-д жолооч хийдэг. Гэргий Дэмбэрэлдодов Бөртэ оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч, хүүхдүүдээ асрахын хажуугаар гэртээ үсчин ажиллуулж буй хөдөлмөрч гэр бүл юм.
Дэмбэрэлдодов: Айл бүрийг сайхан тавилгаар чимдэг KitchenАll-д баярлалаа
–KitchenAll брэнд “МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ, 4 САЯ МОНГОЛ” ээлжит аяны хүрээнд танай гэр бүлд хүүхдийн өрөөний тавилга авах эрх бэлэглэсэн. Тавилгаа хэрхэн сонгосон, хүүхдүүд тань хэрхэн хүлээж авсан бэ?
–KitchenAll брэнд Монголын олон залуу гэр бүлээс манай гэр бүлийг сонгож хүссэн тавилгаа хийлгэх эрх бэлэглэсэн нь бидний гэр бүлд хамгийн том баярт мөч болж байлаа. Гэр бүлээрээ KitchenAll дэлгүүртэй танилцаж, хүүхдүүдийнхээ өрөөнд хувцасны шүүгээ, 2 давхар ор захиалсан. Хүүхдүүд минь тавилгаа хараад бөөн баяр, бид хамгийн азтай хүүхдүүд гээд хөөрч гүйлдээд ёстой хөөрхөн.
–Тавилгаа цагаан өнгөөр хийлгэсэн байна. Энэ өнгийг хэн сонгосон бэ?
–Ханьтайгаа ярилцаж байгаад цагаан өнгийг сонгосон. Цагаан өнгө нь орон зайг том харагдуулдаг гэгээлэг өнгө гэдэг талаасаа бид 2-ын сонголт маш их таалагдаж байгаа. Хүүхдүүд маань айлын хүүхэд орж ирэхээр битгий хүрээрэй, халтар болчихно, дээшээ гарч болдоггүй юм гээд л тавилгаа их хайрлаж, харамлаад байгаа шүү дээ. Манай тавилгыг харах гэсэн зочдын хөлд нэг хэсэг их дарагдсан. Ирсэн хүн болгон л гоё болсон байна гээд л яг ингэж хийлгэвэл зүгээр юм гээд зарим нь KitchenAll дэлгүүр дээр ирчихсэн байна. Хэн гэдэг хүнтэй нь уулзаж захиалгаа өгөх вэ гэж хүртэл ярьдаг.
-Тавилгын загвараа өөрсдийнхөө санаагаар гаргуулсан уу? Хувцасны шүүгээний хаалга бүр нь бяцхан эзэнтэй болсон байх даа
-Тиймээ анх загварыг нь гаргуулахдаа хань бид 2 ярилцаж байгаад загвараа гаргуулсан. Манай хүүхдүүд хувцасны шүүгээндээ өөр, өөрийнхөө хувцсыг эвхэж хийгээд, заримдаа андуурч нэгнийхээ хэсгийг ухаад минийхэд хэн нь хувцсаа хийсэн бэ гэж гүйлдээд их хөгжилтэй. 2 давхар орыг нилээн өргөн хүүхдүүд хоёроороо унтах зориулалттай хийлгэсэн чинь одоо хүүхдүүдийн байх дуртай гол газар болоод байна. Хоёр том хүү маань дээд талын орон дээр гарч хичээлээ хийж ном уншаад сууж байдаг юм. Өөрийн гэсэн орон зай үүсгэх тав тухтай газар нь болоод байгаа.
-Үсчний ажлын хажуугаар хүүхдүүдээ харж халамжлах гээд тун ч их завгүй байдаг бололтой. Энэ их ажлын хажуугаар дэрсхэн жаалууд хэр дэггүйтэж байна?
-Гэртээ нэг жижиг өрөөгөө “Хос-Эрдэнэ”үсчний газар болгож ажиллуулаад удаагүй байгаа ч үйлчлүүлэгч сайтай шүү. Үсчний газраа Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ хоёр охиныхоо нэрээр “Хос-Эрдэнэ” гэж нэрлэсэн. Эндхийн мэддэг хүмүүс нь хаалттай үед хаалга тогшоод ороод ирдэг болохоор бүгдийг амжуулах боломж бий. Хоёр томын хичээл нь ээлжилж ордог. Дүүгээ харна, усаа зөөнө гээд их ажилсаг шүү дээ. Ээждээ туслах их ажлынхаа хажуугаар сургуулийнхаа хөлбөмбөгийн дугуйланд явдаг, шигшээ багийн тамирчид. Хоёр дахь хүү Өнөрөө саяхан Хан-Уул дүүргийн нэрэмжит Дуулиан 2020 тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, мөн шилдэг сурагч болсон гээд ээжийгээ их л баярлуулдаг даа миний хоёр хүү. Энэ жил охин Амин-Эрдэнэ сурагч болсон. Ах нар нь хичээлийг нь идэвхтэй зааж давтуулдаг, өөрсдөд нь их сонирхолтой байдаг бололтой. Харин манай багын дээрх Амараа их дэггүйтнэ байсхийгээд л шүүгээнд орж нуугдаад эгч нарыгаа дуудаад байдаг юм. Энэ 3 маань л шүүгээнийхээ чанарыг ёстой сайн шалгаж байгаа /инээв/. Хоёр ах нь харин цэвэрхэн цэгцтэй байлгах талаас их анхаарна. Дүү нар нь орон дээрээ гараад үсэрч дэвхцэхээр ах нар нь ийм гоё ороо буулгаж болохгүй шүү гээд л эмхэлж өгнөө.
–KitchenAll брэнд залуу гэр бүлийг дэмжин ажилласаар ирсэн. Зургаан сайхан үрээ эрүүл, саруул бойжуулж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хөдөлмөрч гэр бүлээр талархаж байна. Танай гэр бүлд KitchenAll брэндийн хамт олноос аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа, Айл бүрийг сайхан тавилгаар чимдэг Kitchen-All-даа баярлалаа. Бидний амьдралд хэзээ ч мартагдахааргүй баярт мөчийг бэлэглэж, хүүхдүүдэд минь нандин дурсамж үлдээсэн танай хамт олны гэгээн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.