"Малчид шөнөдөө  худгаа  манаж хонож байна" гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

"Малчид шөнөдөө  худгаа  манаж хонож байна" гэв

Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил, Дэлхийн өвийн конвенцийн 40 жилийн ой тохиож байна.

                     

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид өнөөдөр /2017.10.20/ мэдээлэл хийлээ. Даланжаргалан  сумын малчдыг төлөөлж 20 орчим малчин ирсэн юм. Тэд 300 км зам туулж Улаанбаатар хотод ирсэн  байна. Ийн хотыг зорьсон шалтгаан нь Ашигт малтмал, газрын тосны газраас  сонгон шалгаруулалтаар олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл малчдын эрхийг хөнджээ. Тус сумын нутагт олгоод буй  хайгуулын  тусгай зөвшөөрлүүдийг  хаах, тендерийг хүчингүй болгож цуцлуулахыг тэд хүслээ. Тендерээр олгосон  нутаг дэвсгэрт гурван багийн нийт 40-өөд өвөлжөө, хаваржаа, 30 гаруй мянган мал бүхий 40 гаруй малчдын бэлчээр  газрыг хамарсан юм байна. 

Хайгуулын лиценз олгосноос болж малчид нүүдлийн мал аж ахуй эрхлэх аргагүй болж, улмаар хүн мал уух усаа уул уурхай үйлдвэрлэл эрхлэгчдэд  алдахад хүрч, малчид шөнөдөө  ээлжээр манаж хонож байгаа гэдгээ хэлж байлаа.

Энэ асуудлыг аймаг, сумын удирдлагуудад, ИТХ-ын төлөөлөгчдөд болон цагдаа хүчний байгууллагад удаа дараа мэдэгдсээр  ирсэн ч  өнөөг хүртэл арга хэмжээ аваагүйн улмаас  аргагүйн эрхэнд хэвлэлд хандаж байна гэдгээ ч хурлын үеэр  учирласан юм. Даланжаргалан сум нь 40,5 мянга га газар нутагтай, түүний 70 гаруй хувийг хамарсан талбайд уул уурхайн үйл ажиллагаа явагдсаар иржээ. Дээрх талбайд 1990 оноос хойш МАК корпораци,Чингисийн хар алт Штанк коли, Алаг тогоо зэрэг томоохон компаниуд хайгуул олборлолт, тээвэрлэлт явуулж байгаа ч одоог хүртэл  нөхөн сэргээлт хийгээгүй гэнэ. Нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас ухсан нүх рүү нь мал унаж үхэх зэрэг  зэрэг асуудлууд гарсаар байгаа гэв. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хатуу хэлбэрт үе шаттай шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

800

 

Даланжаргалан сумын улсын аварга малчин 78  настай буурай Г.Тогтохжаргал

“Урд  нь цэлгэр уудам тал, төрөл бүрийн ногоо ургадаг мал ч  тараг тэвээрэг сайн байдаг байсан. Одоо  бол  хаашаа  л харна ухсан  нүх,  өвс гэд байх зүйлгүй сул шороо, олборлолт хийх том машинууд  л  харагдах боллоо.  Малчид бид, манай сумын иргэд хохирсоор байна. Ирээдүй хойч үеийнхэн минь  аймагтаа амьдарч чадахааргүй болоод байна”  гэв.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж