У.Хүрэлсүх: С.Бямбацогт сайд эрч хүчтэй, сайн ажилласан

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

У.Хүрэлсүх: С.Бямбацогт сайд эрч хүчтэй, сайн ажилласан

АНУ-ыг дайрч, 42 хүн амиа алдаж, олон сая хүн орон гэргүй болоод байгаа энэ өдрүүдэд Америкийн урлаг, спортын одод олон нийтэд хандан сэтгэл санаагаар унахгүй байхыг уриалжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос өнөөдөр /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсч, УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

 Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Бямбацогт өмнөх Засгийн газарт эрч хүчтэй, сайн ажилласан” гэдгийг онцолсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж