Т.Ариунаагийн "Утасны чинь дугаар" 21 жилийн дараа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Т.Ариунаагийн "Утасны чинь дугаар" 21 жилийн дараа эргэн ирнэ

Гуравхан долоо хоногийн өмнө аймаг, дүүрэг, сум, хорооны ИТХ-ын сонгууль болох гэж байна.

Утасны чинь дугаар 
Урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам 
Мансууруулах бодистой байдаг
” хэмээх “Утасны чинь дугаар” дуугаа Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 21 жилийн дараа дахин фенүүддээ хүргэх гэж байна. 

Тэрбээр 1996 онд анхны ‘Эрос № 1’ хэмээх цомгоо гаргаж, тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байдаг. Уг цомогт багтсан ‘Мартахгүй’, ‘Баяртай гэж хэлж чадахгvй’, ‘Анхны хайр’ зэрэг дуунууд нь амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан гэдэг. Түүний анхны цомогт багтсан ‘Утасны чинь дугаар’ дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон хэмээн тухайн үедээ шуугиан тарьж байлаа.

Дуучин Т.Ариунаа “Cosmic Ariunaa” шинэ цомгийнхоо төслийг эхлүүлээд байгаа аж. Тэрбээр шинэхэн цомогтоо уран зөгнөлт хэв маягтай “Утасны чинь дугаар 3.0” дуугаа дахин толилуулах гэнэ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж