Согтууруулах ундааны үйлдвэрлэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундааны үйлдвэрлэл буурчээ

Гадаад худалдааны нэгэн чухал асуудал болох цаг хугацаа хамгийн ихээр алддаг бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх үйл явцад “Time Release Study” буюу “Цаг хугацааны судалгаа”-г аравдугаар сарын 16-26-ныг хүртэл хийсэн байна.

ОХУ-ын Статистикийн товчооны мэдээгээр энэ есдүгээр сарын дүнгээр архи, коньяк, шар айргийн  үйлдвэрлэл буурсан байна.

Ялангуяа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад коньякны үйлдвэрлэл 9.1 хувиар буурч 718 мянган литр болжээ. Мөн шар айраг өнгөрсөн 2016 оны есдүгээр сартай харьцуулахад 5.8 хувиар буурч 57.2 сая литр болжээ. Харин архины хувьд ялимгүй буюу 0.1 хувиар буурч 7.1 сая литр байсан байна.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл ийнхүү буурсан бол эрдэст ус болон ундааны үйлдвэрлэл өсчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрдэст усны үйлдвэрлэл 1,5 хувь өсч 410 сая литр, чихэргүй ундааны үйлдвэрлэл 16,6 хувиар өсч 493 сая литрт хүрсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж