Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамгаа хүлээн авлаа | News.MN

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамгаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамгаа хүлээн авлаа

Загварын ертөнцийн шилдгүүдийн нэг Германы топ модель, загвар зохион бүтээгч Хайди Клум өнгөрсөн даваа гаригт эхэлсэн Сэнди хар салхинаас болоод удаан хүлээсэн “Halloween”-ий үдэшлэгтээ оролцож чадахгүй болсноо мэдэгджээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд томилогдож өнөөдөр Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага ажил хүлээлцэхэд байлцлаа. Тамга хүлээлцэх үйл ажиллагааны дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэтэй албан уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нь 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгсчээ. Ажлын туршлагын хувьд 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, 1990-1993 онд Монгол хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Т.Мөнх

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Батбилэг ичдэггүй юм байх даа. 2017-10-20 84.16.242.159

Ширэн нүүрэлчихээд байж байгааг нь. Зах зээлд орж байх үед цэрэг армийг хаяж үдээр /цэргийн анги /гарч явчихаад М.Энхболдын нөмөр нөөлөг дор тооноор /БХЯ-нд /орж ирсэн энэ новшийг Н.Энхболд сайд аа, зайлуулаарай.

Avatar

Зочин 2017-10-20 51.15.76.81

Chadaxgui l bolov uu? N.Enxbold chini Mieegiin xun yum bish uu?

Avatar

Зочин 2017-10-20 84.19.181.25

Коля гэж нэг шуналын туламыг зайлуулаарай даа. Дараа нь хэдэн хүнд гарууд болох Батбилэг, Мөнх-Очир, Батсайхан гээд цувар ч өгнө.

Avatar

зочин 2017-10-20 59.153.112.161

Яамаа цэвэрлэж Ми-гийн Батбилэг мэтийн хууль бус томилгоо,хуйвалдааны генералуудыг холдуулж эх орноо манах арми бий болгож өгөөрэй дээ

Avatar

Зочин 2017-10-20 192.42.116.16

Ашгүй ярьдаг бөх нэг юм явлаа. 1989 онд дэслэгч цолтой армиас халагдсан Х.Батбилэг гээч Миеэгийн гуя баз яамны тнбд болоод генерал болчихдог гэхээр юу ч гэхэв? Хүрэлсүхэд хийх ажил их байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж