Хуурч Г.Жамъяны нэрэмжит Соёлын төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Хуурч Г.Жамъяны нэрэмжит Соёлын төвтэй боллоо

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Булган сумын Соёлын төвийг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн Булган сумын уугуул, тус сумаас төрсөн суут хүмүүн билээ.

Их хуурчийн гэр бүлийнхэн тус сумын Соёлын төвийг нэрэмжит болгох тухай хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад хүсэлт ирүүлжээ.
Г.Жамъян хуурч 20 орчим дуу, 2 хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, 1 бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн 2 сурах бичиг, 1 дуурь, 2 киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд өөрийн үндэсний урлагаа сурталчлан таниулсан шавхагдашгүй суу билиг, авьяаст хүмүүн юм.
Их хуурчийн охин Ж.Цэцгээ Монголын хамгийн нарийн сапрон хоолойтой дуучин бөгөөд түүний хүү нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд билээ.

Эх сурвалж: www.dornod.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж