65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина | News.MN

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина

Кливлэндийн Андэрсон Варэжао 23 с.б.а, 9 оноо, 9 о.д үзүүлж, нээлтийн тоглолтонд гол тоглогчдоо бэртэлд алдсан Уизардсыг 94-84 өөр хожлоо.

Гантай болон гандуу аймаг, сумын нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх боломжгүй болсон, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл гарсан, мал сүрэг тарга хүчээ дутуу авсан, улаан буудай, тэжээлийн таримал ургамлын ургац буурсан, малын усан хангамж дутагдсан, үлийн цагаан оготно, царцаа ихэссэн, өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийх зэрэгт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан нь зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байсантай холбоотой юм.

2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.

Малчдын түвшинд 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж, бэлтгэл ажил 57.9 хувьтай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-20

Монголын мал өөрчлөгдөн хувирч байгаа уур амьсгал – экосистемийн өөрчлөлтийг даах чадвар үнэндээ алга. Бэлчээрийн мал аж ахуйг устгая

Avatar

шонх 2017-10-20 202.9.43.67

МАЛ СҮРЭГ ӨСӨӨД Л ХООЛТОИ БАИХ НЬ амны хишиг баинаа. УУЛ УУРХАИ дэлхийн хэмжээний 2-орд баих нь ч баиноо ДААНЧ ТАВАН ТОЛГОИГОО ЧУЛУУ БОЛГОЖ ЧАДАХГҮИЛ БАИНА ЗӨВ ХӨДӨЛЧИХВЭЛ мөнгө юү юм бэ л болно доо ХАРИН БОЛОВСРУУЛАХ ҮИЛДВЭРЛЭЛ дутагдаж баина ГЭЭД ЯАЛАА ШАТ ШАТААР АЛХАМ АЛХМААР УРАГШИЛХАЛ БАИЛГҮИ том зургаараа МОНГОЛ МААНЬ ЯДУУ ЯАЧИХСАН Ч УЛС ЮМ ГЭХЭЭРГҮИ Л БАИГААМ ДАА жоохон өөдрөг баицгааяа РИО-н менежменттэи том ордны 34% эзэмшдэг гэдэг тэр тоо л АУГАА ИХ БОЛОМЖ БА МӨНГӨ ЮМ Ш ДЭЭ муугаар бодход далд уурхаи баригдан БҮТЭЭГДХҮҮН ГАРГАЛТ ҮР АШИГ НЭМЭГДЭН хөдлөж зэсийн үнэ ӨСДӨГ ЦИКЛ ИРХЭД манаи РИСКГҮИ 34 % -н хувьцааны үнэ лавтаи 2 ДАХИН НУГАЛСАН ҮНЭ ХҮРНЭ ДЭЭ . амны хишигтэи ард түмэн бол МОНГОЛЧУУД МӨӨН таиван амгалан баицгаа

Avatar

Зочин 2017-10-20 202.9.43.67

мал сүрэг өсөөд саихаан саихан ГЭХДЭЭ МАЛ СҮРЭГ МААНЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭИ ГЭХЭЭР Л ТИЙМХЭН халдварт өвчин төрөл бүрийн шимэгчид үүрэлцсэнээс үнэ цэнэгүидэлд оржийна даа БИО КОМБИНАТАА шинэчилж вакцинаа хийдэг болчуул саин юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж