Алтайд зочлох жуулчид нэмэгдэнэ гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Алтайд зочлох жуулчид нэмэгдэнэ гэж найдаж байна

Драмын театрын энэ цаг үеийн уран бүтээлчид Уильям Шекспирийн ээлжит сорилтод ороход бэлэн болжээ.

Алтайн хязгаарт зочлох жуулчдын тоо энэ жил өссөн дүн гарна гэж найдаж байгаагаа Захирагч Александр Карлин хэлсэн байна. “Өнгөрсөн 2016 оны зун ердийнхөөс хүйтэн байсан ч манай хязгаарт хоёр сая орчим жуулчин ирсэн. Энэ тоо энэ жил 10 орчим хувь өснө гэж найдаж байна” хэмээн Захирагч хэлжээ.

Өсөлт гэдэг сайн зүйл ч хамгийн гол нь жуулчдын урсгалыг таслахгүй удаан хугацаанд барих нь илүү чухал гэдгийг тэр бас хэлсэн байна.

Өмнө нь улирлын чанартай байсан жуулчны баазуудыг бүтэн жилийн турш ажилладаг болгож, шинээр байнгын ажиллагаатай жуулчдад зориулсан 30 гаруй объект ашиглалтад оруулсан нь жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлжээ. Шинээр байгуулагдсан газрууд хүчин чадлынхаа 90-95 хувь хүртэл жуулчид хүлээж авч байгааг Александр Карлин онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж