Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлалаа | News.MN

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлалаа

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ.

Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа зарлалаа.

Өргөтгөсөн хуралдаан 12 цагаас Төрийн ордонд эхэлж, Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, яам, агентлагийн удирдлагууд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-20 202.9.41.80

Хүрэлсүх ерөнхий сайдаа төрийн дунд шатны албан хаагчид буюу хурган дарга нар бүр тодорхой хэлбэл бүх яам,газар,агентлаг,аймаг нийслэл,дүүргийн хэлтэс,тасгийн дарга нар орлогчид,дундаас дээшхи ахлах болон зөвлөх мэргэжилтэнгүүд мөн хуулийн байгууллага болох цагдаа,шүүх прокурор,шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүр авилгатай тэмцэх газарынхан,боловсрол,эрүүл мэндийн салбарын дундаас дээшхи албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар авилгын сүлжээнд орж,албан тушаалын наймаанд оролцож байгаа нь нууц биш.Улс орон өнөөдөр авилгад идэгдэж байна.Одоо л арга хэмжээ авахгүй бол байдал хяналтаас гарч дараа нь их хугацаа шаардсан,засаж залруулахад улам л төвөгтэй болно ерөнхий сайдаа.Танд ажлын амжилт хүсье.

Avatar

зочин 2017-10-20 43.242.242.13

Амжилт хүсье. Дунд шатнаас хариуцлага тооц, Агентлагийн дарга нарт хариуцлага тооц, ажлаа мэддэггүй, ажилдаа ирдэггүй,их зантай, хүнд сурталтай, асуудал шийдвэрлэдэггүй протефелүүд дарга болсон шүү, Ажилдаа санаачлагагүй өлбөгөр, ховоор ажлаа явуулдаг, цаг өнгөрөөж аяс даган авилгад идэгдсэн, өлөв долов хийсэн нөхдүүд байгаа шүү. Энэ агентлаг, газар хэлтсийн дарга нар л 60 тэрбумын нөхөд шүү, одоо худалдаж авсан албан тушаалаараа гаргасан зардлаа олох гэж төрийн ажлыг завхруулж улайрч байгаа нөхөд. Гааль, татвар, төрийн өмчийн бодлого зохицуулалт, Гадаад харьяат, Бүртгэлийн байгууллагын дарга нар энд бүгд хамаарна. Ялангуяа энэ гааль завхарсан. Баахан хүн ажилд томилоод л энэ бүх нь бүгд мөнгө, томилогдогсод нь бүгд чадваргүй мөнгөний нүд бологсод.Энэ хугацаанд гааль ямар ч өөөрчлөлт гараагүй, харин ажил нь унасан

Avatar

зочин 2017-10-20 202.131.227.50

Шинэ засгийн газартаа Амжилт хүсье!

Avatar

Зочин 2017-10-20 103.57.92.88

Цаг хугацаа чинь явж эхэллээ шүү Хүрэл царил минь. Аятайхан байхгүй бол унагаж бас чадна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж