Шинэ Зеланд залуухан, эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд залуухан, эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ.

Шинэ Зеландад Хөдөлмөрийн намын дарга 37 настай Жасинда Ардерн ерөнхий сайдаар сонгогдож, залуу удирдагчтай орны тоо нэгээр нэмэгдлээ. Жасинда Ардерн зүүний үзэл баримтлалтай намынхаа даргаар сонгогдоод дөнгөж гурван сар болж байгаа гэнэ.

Шинэ Зеландын цагаачдыг эсэргүүцэгч намын дарга Уинстон Петерс эвслийн засгийн газар байгуулах Ардерны саналыг хүлээж авснаа мэдэгдсэн байна. Жасинда Ардерн Шинэ Зеландын ерөнхий сайдаар сонгогдсон гурав дахь эмэгтэй юм. Жасинда Ардерн Шинэ Зеландын нийт ард иргэдийг төлөөлөх засгийн газар байгуулж ажиллах нь нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр шинэ засгийн газар байгуулахаар “Шинэ Зеланд нэгдүгээрт” болон “Ногоон” намтай эвсэл байгуулахаар тохиролцжээ.

Сар гаруй үргэлжилсэн яриа хэлэлцээр, улс төрийн тохиролцооны эцэст Жасинда Ардерн, цагаачдыг эсэргүүцэгч “Шинэ Зеланд нэгдүгээрт” намын дарга Уинстон Петерстэй эвслийн засгийн газар байгуулахаар болсноо мэдэгдсэн байна. Жасинда Ардерн 17 настайдаа анх Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын гишүүнээр элсэж, өнгөрсөн наймдугаар сард намын дарга Эндрю Литллийн оронд намын даргаар сонгогдсон ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж