Каталоныг шууд удирдах асуудлаар шуурхай хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Каталоныг шууд удирдах асуудлаар шуурхай хуралдаан болов

“Нью-Йоркийн метро 108 жил үзээгүй хохирлоо үзлээ. Одоогоор метроны 26 шугамын долоо нь бүрмөсөн усанд автаад байна.

Каталоны захирагч Мадридтай хэлэлцээ хийсэн ч, хийгээгүй ч тусгаар тогтнолоо зарлахдаа зарлана хэмээн мэдэгдсэн даруйд Испанийн засгийн газар өөрөө засах эрхтэй тус мужийн удирдлагыг авахаар шуурхай хуралдаан зарлалаа.

Каталоны захирагч Карлес Пуждемонт Испанийн ерөнхий сайд Мариано Рахойд захидал илгээж, заасан хугацаагаа эргэн харахад хэдхэн минут зарцуулахыг хүссэн байна. Испани Каталоныг тусгаар тогтнох хөдөлгөөнөө зогсооход тав хоногийн хугацаа өгсөн нь өчигдөр дууссан юм.

Карлес Пуждемонт захидалдаа ‘Хэрэв төв засгийн газар яриа хэлэлцээ явуулахад саад учруулж, дарамт шахалт учруулсаар байвал Каталон тусгаар тогтнолоо албан ёсоор зарлах болно” гэжээ.

Үүний хариуд Испанийн засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, Испанийн 1978 оны үндсэн хуулийн 155 дахь заалтыг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа юм байна. Испанийн үндсэн хуульд засгийн газар нь 17 муж, тэр дундаа Каталоны хагас автономит эрхийг цуцалж, шууд удирдах эрхтэй гэж заасан байдаг. Испанийн засгийн газар бүх нийтийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахыг санал нэгтэй зөвшөөрч, Сенатад хэлэлцүүлэхээр өргөх юм байна. Испанид генерал Франциско Франкогийн дэглэм нуран унаж, ардчилал тогтсоноос хойш дөчин жилийн хугацаанд үндсэн хуулийн энэ заалтыг огт хэрэгжүүлээгүй ажээ.

Испанийн парламентын дээд танхимд эрх баригч нам засгийн газрын шийдвэрийг санал нэгтэй хүлээн авахад хангалттай олон суудалтай. Гэвч ерөнхий сайд Мариано Рахой энэ асуудлаар дэмжлэг авахаар сөрөг хүчинтэй хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Испанийн өөртөө засах муж Каталонд энэ сарын 1-нд болсон тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтад 5.5 сая каталанчуудын 40 гаруй хувь нь оролцож, нийт оролцогчдын 90 гаруй хувь нь дэмжсэн санал өгсөн. Испани энэ санал хураалтыг хууль бус гэж үзэж, санал хураах байруудыг хүчээр хааж, салан тусгаарлах хөдөлгөөний лидерүүдийг баривчилж, хорьсон нь Каталоны олон мянган иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Испанид улс төрийн хямрал үүсгэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж