Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр өнөөдөр 13.00 цагт хийхээр зарлажээ. Өргөтгөсөн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар яам бүрийн мэдээллийг сонсох аж. Цаг уур орчны шинжилгээний газраас хамгийн хатуу өвлөөр тооцож өвлийн бэлтгэлээ хангахыг сануулсан. Өвлийн бэлтгэл хангах төвшинд хөдөө аж ахуйн салбар хүндрэлтэй байгаа. Учир нь энэ зун ихэнх нутгаар зуншлага тааруу байснаас хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй болсон аймаг, сумд олон байгаа.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-аас өвс, тэжээл импортлох хэлэлцээ хийсэн ч УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг баталсан цагт хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдэх бололцоотой болох юм.
Г.ДАРЬ