Морин хуурын чуулга "Сор бүтээлийн дээжис"-ээ тайзнаа толилуулна | News.MN

Морин хуурын чуулга "Сор бүтээлийн дээжис"-ээ тайзнаа толилуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулга "Сор бүтээлийн дээжис"-ээ тайзнаа толилуулна

Эл өдрийг тохиолдуулан нийслэлийн Нийгэм халамжийн газраас 2008-2012 оны хооронд хийсэн ажлын тайланг танилцуулж санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 2017 оны 10-р сарын 27, 28-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд 19 цагаас зохион байгуулагдах гэж байна. Уг тоглолтыг Морин хуурч, Удирдаач, Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж хоёр үдшийн турш эгшиглүүлэх гэж байна.

Морин хуурын чуулгын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ‘Цэцээ Гүн’ Ротаракт клубын “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин энэхүү хандивын тоглолтоо 3 дахь жилдээ зохион байгуулах гэж буй бөгөөд тоглолтын бүх орлого Монголын их, дээд сургуулиудиас шалгарсан шилдэг оюутнуудын сургалтын тэтгэлэгт хандивлагдах юм. Энэ жилийн “Сор бүтээлийн дээжис” тоглолтыг ‘Thanks man’ ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баяртай давхцаж буйгаараа онцлогтой юм. 

“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр нь ‘Цэцээ Гүн’ ротаракт клубын үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн залуусын боловсролыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж ирсэн төсөл ба уг тэтгэлэгт хөтөлбөр нь энэ жил 5 дахь удаагаа 10-р сарын 20-ны өдөр зарлагдаж байгаа юм байна. Энэхүү төслийн хүрээнд ‘Цэцээ Гүн’ Ротаракт клуб нь өнгөрсөн хугацаанд нийт 27 оюутанд 40 орчим сая төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгосон байна. 

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвх зүтгэлтэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад мөн чиглэгдэж байгаа юм. Иймд та бүхнийг энэхүү хандивын тоглолтыг дэмжин, дэлхийд хосгүй морин хуурынхаа хөг эгшиг аялгуугаар сонороо мялаан, гэр бүл, найз нөхдийн хамт нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхийн зэрэгцээ Монголын ирээдүй болсон оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулахыг уриалж байна. 

Уг тоглолтын тасалбар нь TICKET.mn сайт болон UB Art Gallery дахь LiliN Kungfu сургууль дээр 20.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж эхлээд байгаа бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88114226, 99127821 дугаараас лавлах боломжтой юм байна.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-20 202.21.106.128

Morin huuriin chuulgiin toglolt goy boldog shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж