Сэтгэлгээний доройтол буюу реклам

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

Сэтгэлгээний доройтол буюу реклам

Реклам сурталчилгаа нийгэм болон ард түмний амьжиргаанд гавьяа байгуулсан нь ч бий, гай тарьсан нь ч бий. Бүх нийтийн бүтээн байгуулалт, хамтын аж ахуйг хөгжүүлэхэд нийтээрээ нэг зүг хөдлөх хөшүүрэг суртал ухуулгын хэрэгсэл болон хөгжиж байсан бол чөлөөт зах зээлд хувь хүн хэрэглэгчид рүү хандсан чөлөөт сэтгэлгээний хэв маягийг агуулан хөгжиж байлаа. Гуравдагч орны бүтээгдэхүүн, гадны хэрэглээг монголчуудад таниулахад чухал үр нөлөө үзүүлсэн нь мэдээж реклам сурталчилгаа. Яг тухайн цаг үед нийгэмд ямар үйлчилгээ, бараа таваар хэрэгтэйг мэдэрч тэрийгээ рекламдаж чадсанаар ямар үр дүнд хүрч болдгийн бас нэг жишээ нь хадгаламж зээлийн хоршоо байлаа.

Хүний нийтлэг үнэт зүйлс үнэ цэнээ алдаж, гэмт хэрэг үйлдэх, бүгдийг хээл хахуулиар зохицуулах, нэг бол зүгээр сууж, зугаа цэнгэл хөөцөлдөөд мөнгө олно гэж боддог, хэтэвчээ даллаад хөрөнгөтэй болно гэдэгт итгэж буй энэ цаг үед хөгжил, тэмүүлэлд илүү уриалан дуудсан, хөтөлсөн, чиглүүлсэн реклам үгүйлэгдэж байх шиг.

“Сэдэв-360” энэ удаад бидний сэтгэлгээ, реклам, түүний нөлөөллийг хөндөж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж