У.Хүрэлсүхийн танхим бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

У.Хүрэлсүхийн танхим бүрдлээ

С.Гантуяа аравдугаар сарын 23-нд удирдлагууддаа Монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар, ялгаварлалгүй үнэлэх нөхцөл бүрдүүлэхийг хүссэн захидал явуулснаас болж ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ.

УИХ хоёр өдөр, хоёр шөнө хуралдаж байж Засгийн газрын сайд нарыг томиллоо. Шинэ танхим давхар дээлтэй 15 сайдтай ажиллана.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бүх сайд нараа парламентаас нэр дэвшүүлснийг эсэргүүцсэн ч “65”-ын бүлэг хүлээж авсангүй.

Сайд нарын танхимд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж нар багтсан нь олон нийтийн хүчтэй дэмжлэг авч байгаа ч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар эсрэг байр суурь баримтлав.

УИХ-аас сайд нарт хэрхэн итгэл үзүүлснийг сонирхуулъя.

Лхагва гаригт багтаан найман сайдыг томилов

  • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилохыг гишүүдийн 95.8 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг гишүүдийн 84.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилохыг гишүүдийн 91.3 хувь
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилохыг гишүүдийн 89.7 хувь тус, тус дэмжив.

Пүрэв гаригаас баасан гаригт долоон сайдыг томилов

  • УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилохыг гишүүдийн 87.5 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 89.6 хувь
  • УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 89.4 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь тус, тус дэмжлээ.

Ийнхүү Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг УИХ хэлэлцэж дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдаж, 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ танхим бүрдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг мөн баталсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж