Сүүлд томилогдсон таван сайд

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Сүүлд томилогдсон таван сайд

Украины сонгуулийг Европын холбоо болон АНУ шүүмжилж байна.

УИХ өчигдөр (2017.10.19) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаа цаг сунган хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын гишүүдийг томилж, шинэ засгийн газарт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах “виз” олголоо.

УИХ-ын өчигдөр үдшийн хуралдаанаар томилогдсон таван сайдыг танилцуулъя.

  • Цэдэнбалын Цогзолмааг гишүүдийн 90.8 хувь нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад
  • Жадамбын Бат-Эрдэнийг 88.1 хувийн саналаар Зам, тээврийн хөгжлийн сайдад
  • Долгорсүрэнгийн Сумьяабазарыг 89.6 хувийн саналаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад
  • Батжаргалын Батзоригийг 88.1 хувийн саналаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад
  • Цэрэнпилийн Даваасүрэнг 89.4 хувийн саналаар Эрчим хүчний сайдад
  • Даваажанцангийн Сарангэрэлийг 90.8 хувийн саналаар Эрүүл мэндийн сайдаар томилох Эрүүл мэндийн сайдад томилсон юм.

Ийнхүү Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдыг саналыг УИХ хэлэлцэж дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг мөн баталсан байна.

Т.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж