УИХ: Эрчим хүч, Эрүүл мэндийн сайд нарыг томилов

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

УИХ: Эрчим хүч, Эрүүл мэндийн сайд нарыг томилов

Кувейт, Люксембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гишүүдийн 89.1 хувь нь дэмжсэнээр Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар, Д.Сарангэрэлийг 90.8 хувь дэмжсэнээр Эрүүл мэндийн сайдаар томиллоо. Дээрх хоёр сайдыг томилсноор шинэ Засгийн газрын танхим бүрдлээ. Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 15 сайдтай ажиллах юм.

УИХ өчигдрийн хуралдаанаараа найман сайдыг томилсон бол өнөөдөр долоон сайдыг томиллоо.

Мөн хуралдаанаас өмнөх Засгийн газрын сайд нарыг үүрэгт албанаас нь чөлөөлж, баталлаа.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонтой холбогдуулж, дэд даргаас нь чөлөөллөө. 

УИХ-ын өнөөдрийн хуралдааны мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр https://news.mn/?id=12535 орж үзэх боломжтой. 

Г.ХОРОЛ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж