Үүргээ умартсан үнэмлэхүй олонх | News.MN

Үүргээ умартсан үнэмлэхүй олонх

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Үүргээ умартсан үнэмлэхүй олонх

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан ”Манай Засаг дарга Ж.Баянмөнхийн машиныг хүүд өгөх зөв” гэсэн шийдвэр гаргажээ.

-МАН-ынхан олонх болмогцоо л бүлэг, фракцынхаа амбицад хөтлөгдөн өөр хоорондоо толхилцож, ажил нь урагшлахаа болив. Их парламентын жижиг тусгал болсон НИТХ, тэр дундаа есхөн хүнтэй Тэргүүлэгчид нь ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чадахгүй байна гэдэг ичгэвтэр хэрэг-

Улс доторх улс гэж  Улаанбаатарыг зүгээр ч нэг нэрлээгүй. Улсын нийслэлдээ хүн амынх нь тал хувь нь амьдардгийн хувьд, сая гаруй хүн амтай метрополис хотын хувьд шийдэх, хэрэгжүүлэх асуудал улсын дайтай байдгаас тийн өргөмжилдөг. Гэвч энэ том айлын парламент болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)  эвээ олохгүй чамгүй хугацаа өнгөрөв. Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар даргаа халж сольсон ч шинэхэн дарга С.Амарсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдээ ч хуралдуулж амжихгүй арав гаруй хонож байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиас хойш НИТХ дахь МАН хоёр хэсэг болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Хурлын даргаа сонгох гэж МАН-ынхан дотроо толхилцож, багагүй хугацаа алдаж хоёр ч удаа санал хураасны эцэст С.Амарсайхан томилогдсон юм. Гэтэл сонгогдсон дарга нь бас л НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулж чадахгүй таг гацчихаад байна. Тухайлбал, аравдугаар сарын 12-нд  НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар зар түгээсэн  боловч хоёр ч удаа хойшлуулчхаад байна. Үүнээс болж Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна. НИТХ 45 төлөөлөгчөөс бүрддэг. Харин тэдний ес нь НИТХ-ын Тэргүүлэгч гишүүн гэх өргөмжлөлтэй, сар тутам тогтмол цалин авч, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдэж шийдвэрлэх үүрэгтэй. НИТХ-д МАН үнэмлэхүй олонх төдийгүй тэргүүлэгч гишүүд нь ч тэр чигтээ олонх болсон МАН-ын гишүүдээс бүрддэг.

НИТХ-ын Тэргүүлэгчдийг С.Амарсайхан даргалж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан, Старжин ХХК-ний үүсгэн байгуулагч Н.Баярмөнх, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын дарга асан С.Мөнхчулуун, Эрүүл хүнс ХХК-ийн захирал Б.Сүхбаатар, Сор кашмир үүсгэн байгуулагч М.Эрдэнэтуяа нар ажилладаг. Далаад оны шижигнэсэн залуусаас бүрдсэн Тэргүүлэгчдийн багийнханд төрийн албаны туршлага, мэдлэг, дадал дутаагүйг тэдний намтар түүхээс харж болно. Цөөнх болсон Ардчилсан намын зүгээс ямар нэгэн дарамт шахалт, тээг саад үгүй. НИТХ-д 11 суудал эзэлсэн Ардчилсан намд Тэргүүлэгчдийн хоёроос 2-3 суудал ногдох байтал нэгийг ч өгөлгүй эзэн суусан үнэмлэхүй олонх өнөөг хүртэл үүргээ биелүүлэлгүй өвөр зуураа толхилцсоор байна.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн сануулсанчлан “Удахгүй өвөл болно. Өвөл болмогц хүйтэн болно” гэдгийг хотын эрх баригчид эрх биш санаж байдаг л байгаа даа. НИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ байг гэхэд Тэргүүлэгчдээ хуралдуулж, олон сараар хүлээгдсэн асуудлыг шийдэхийг хотын иргэд хүлээж байна. Хураагдаж, хүлээгдсэн асуудлуудтай залгаад ирэх 2018 оны төсөв, төлөвлөгөө, үндсэн чиглэл, нийгэм, эдийн засгийн зорилго зорилт гэхчилэн цагт шахагдсан, төлөвлөгөөт ажлууд түм бумаараа.

Төрийн ордон, шинэ Засаг бүрдүүлэх, сайд дарга томилох  дуулиан шуугиантай зэрэгцэн НИТХ-ын ажлын албанд ч халаа сэлгээ хөшигний ард нууцхан өрнөсөөр байгаа ажээ.  Саяхан тамгаа гардсан шинэхэн дарга С.Амарсайхан баг бүрдүүлэлтдээ ханцуй шамлан оржээ. Тэрбээр юун түрүүн НИТХ-ын ажлын албанд  өөрийн хүмүүсийг томилох сурагтай. Ажлын албаны дарга М.Буяндэлгэр нь Ц.Сандуйн хүн гэдгийг хэн бүхэн андахгүй. 2001 онд Баянзүрх дүүргийн газрын албанаас ажлын гараагаа эхлүүлсэн түүнийг нийслэлийн Газрын албаны дэд дарга хүртэл дэвшүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард НИТХ-ын Ажлын албаны даргаар томилон дэргэдээсээ холтголгүй хүмүүжүүлсэн. Чухам тиймээс ч С.Амарсайханд хүний хүн болон харагдах нь гарцаагүй.

Үнэндээ МАН-д олонхын суудал огтоос зохихгүй байна. Цөөнх байхдаа эвтэй, хүчтэйгээрээ гайхуулдаг байсан МАН-ынхан олонх болмогцоо л бүлэг, фракцынхаа амбицад хөтлөгдөн өөр хоорондоо толхилцож, ажил нь урагшлахаа болив. Их парламентын жижиг тусгал болсон НИТХ, тэр дундаа есхөн хүнтэй  Тэргүүлэгчид нь ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чадахгүй байна гэдэг ичгэвтэр хэрэг. Олдоод өлдөхийн үлгэрт орохгүйн тулд Тэргүүлэгчдээ нэн түрүүнд хуралдуулахыг НИТХ-ын дарга С.Амарсайханд сануулъя.

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-19 49.0.218.200

хотыг удирдаж байгаа Су Батболдын албатууд Отгонбаярын хамтрагч Отгончимэг асуудал үүсгэжээ.хоёуланг нь хамт хорь

Avatar

Зочин 2017-10-19 119.40.100.142

Хотыг хөдөөний хонхороосоо холдож үзээгүй юмнууд удирдан хөгжүүлнэ гэж юу байхав дээ.Тамгын дарга нь гэж Болдсайхан гэж нэг өлбийсөн дархан цаазтай мэт хар тарвага байсан нь зайлсан болтой юм билээ. Одоо Отгонбаяр гэх бас нэг өлийсөн сагсчин нөхрийг ч Батболдтой нь зайлуулах хэрэгтэй. Эд хот удирдан хөгжүүлнэ гэж байхгүй ээ. Амарсайхан арай өөр болгож чадах байгаа. Бүгдийг нь соль.

Avatar

Зочин 2017-10-19 112.72.11.111

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.

 Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр …миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно….. гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

иргэд 2017-10-19

энэ нэг нам-намын харьяалал,бүлэг фракц гэсэн балай юмыг устгах цаг болжээ:

Avatar

Зочин 2017-10-19 66.181.160.39

Одоо Амарсайханы гол зорилого нь Батболдыг унагаах

Avatar

Зочин 2017-10-19 122.201.25.46

Эд нар хуралдсан, хуралдаагүй өвөл болдогоор болж, бид өвлийг давдагаараа давна. Ер нь хэрэг байгаа юм уу.

Avatar

Зочин 2017-10-19 202.55.191.130

Эд нар чинь хуралдаж байж татварын мөнгөөр цугларсан их мөнгөнөөс ажил нэрээр нилээдийг нь шамшигдуулана. Тэдэнд ашигтай биш гэж үү

Avatar

huz 2017-10-19 66.181.185.74

irehgui bgaa nuhduudiig erguulen tatmaar yumaa guikguulchih yumaa

Avatar

иргэн 2017-10-19 202.179.31.96

аймаг сумдын хурал нь яаааг адилхан ах дүү албан тушаалын наймаа болсон ш дээ ЕР НЬ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛУУЛАХ САНАЛ ГАРГАДАГ НЬ ТУЙЛЫН БУРУУ ЗАСАГ ДАРГА НЬ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ДАРГЫН АЛБАН ТУШААЛ ӨГӨӨД Л ГҮЙЦЭЭ ӨӨРИЙГӨӨ ДАРХАЛНА ДАРГЫН АЖИЛ ӨГӨХГҮЙ БОЛ ЗАСАГ ДАРГАА ОГЦОРУУЛНА ИНГЭД ХЭН НЬ ХЭНДЭЭ ЮМ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДЛААС АЖЛЫН ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ УЛС ХӨГЖДӨГГҮЙ ЭЭ ЭНЭ ТОГТОЛЦООГ ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЛЬ Ч ШАТНЫ ХУРАЛ ТАРЖ ЧАДВАРЛАГ ХУРАЛ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ОДОО ШИНЭ ЗГ ДООД ШАТАНДАА АНХААРАХ ХЭРЭГТЭЙ САЯ ТӨГ ИЙН ЦАЛИНТАЙ ТОМ ТОМ ЖИП УНАСАН ДАРГАНЦАРУУДЫН ОРОН БОЛЖ БАЙНА ШИНЭ САЙД УУДЫН ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙНЭ ГЭДЭГ МАШ ЗӨВ ИХЭНХ НЬ ДАРГА НАРЫН ШАХАА АМРАГ САДАН НАЙЗ НӨХӨД АРЫН ХААЛГА ШҮҮ ТЭГЭЭД ЧАДВАР МЭДЛЭГ ТУЙЛЫН МУУ ХҮМҮҮС НЬ ГАЗРЫН ДАРГА ХЭЛТСИЙН ДАРГА БОЛСОН ШҮҮ ЦОГЗОЛМААГИЙН ЯРЬДАГ ҮНЭН ШҮҮ ХҮН БОЛГОН Л МЭДЭЖ БАЙГАА ЮМАН ДЭЭР МАРГАХ ЮУ БАЙНА БҮХ ШАТАНД ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИЙГ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖИЛ ГЭДЭГ БОЛ ОРОН НУТАГТ БАЙХГҮЙ БОЛОН ШҮҮ

Avatar

Зочин 2017-10-19 27.123.212.143

C Batbold lav hot udirdaj chadahgui ym bna mash buurunkii bi bish bi bish geed suugaad bh ym

Avatar

Zochin 2017-10-19 182.160.36.23

Ажилаа хийхгуй бол тарвал таарна

Avatar

Юм мэддэг хүн шиг хэлжээ 2017-10-19 103.26.192.190

М.Билэгт: “Удахгүй өвөл болно. Өвөл болмогц хүйтэн болно”

Avatar

зочин 2017-10-19 66.181.160.39

Ямммаррр гүн гүнзгий утга агуулгатай , филсофлог , яруу тунгалаг , товч тодорхой, хэлээ вээ тэр гүн сэтгэгч чинь Күнз будаа буда Үнээр Монгол ялчлаа

Avatar

Зочин 2017-10-19 103.9.90.130

За ард түмэн минь дуугарахгүй бол болохгүй нь ээ нэг намын гишүүдийг олонхи болгож болохгүй байна шүү ард энэ МАН чинь хэтээсээ ард түмнээ боддоггүй нам шүү дээ Ан нь арай дээр юмуу даа бас ард түмэндээ жаахан юм хаяад байх шиг байгаа юмаа

Avatar

irgen 2017-10-19 132.204.243.251

Tarchihval yasan ium. Er ni ene hediin hereg bg iumuu

Avatar

Хотын залуу 2017-10-19 43.228.131.110

НИХ ыг одоо тараах цаг нь болсон. Энэ МАН ямар дүүрчихсэн нам бэ. Нэн яаралтай Улаанбаатар хотод дахин сонгууль явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-19 122.201.22.191

Су. Батболд Орос явахдаа 3 хүн Солонгос руу өчигдөр явахдаа 2 хүнийг нь дагуулаад явчихсан. 60 тэрбумын төлөөлөл болсон Сандуй Сундуй 2 цаг хожиж идсэн ууссанаа цэгцэлэх гээд хжрлыг нь хүчээр хойшлуулаад байгаа юм. Хотын мэр Су.Батболдод хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Амархан байлгүй 2017-10-19 103.26.192.190

Засгийн газар сольж болж байхад, засаг даргаа солиход юу байх вэ.

Avatar

Зочин 2017-10-19

HULGAICHUUD TARAACHEE. MAN DEER DOORGUI HOG BOLCHIHSON NAM

Avatar

Зочин 2017-10-19

Хүн солих яахав урдах ажлаа хий л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж