Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 89.6 хувийн саналаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ нар шинэ сайдад хандаж Оюутолгойн Дубайн гэрээг засаж сайжруулахаас салбарын ажил нь эхлэх ёстой гэдгийг захилаа.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзоригийг томилуулах тухай саналыг хэлэлцэж байна.
Г.ХОРОЛ