Сонгуулийн дүнг урьдчилсан гэж тооцож байна учир нь саналын нийт хуудсын 98,7 хувийг тоолжээ. Гэхдээ онцын өөрчлөлт гаргахгүй. Ойрын үед саналын хуудсыг тоолоод Хартум хотод байрлах Сонгуулийн комисст шалгуулахаар явуулна.
Өмнөд Судан албан ёсоор шинэ улсаа ирэх долдугаар сарын 9-нд зарлана гэж хүлээж байгаа юм. Ойрын үед улсын хилийг хэрхэн тусгаарлах мөн өмнөд хэсгийн нефтийн баялагийн нөөцийг хэрхэн хуваах талаар шийднэ. Хил орчмын маргаантай нутаг Абей хаана хамрагдах нь тодорхойгүй.
Суданд иргэний дайн 20 жил үргэлжлээд 2005 онд зогссоны дараа энэ тусгаар тогтнолын санал асуулга явуулах талаар тохиролцсон байжээ. Одоо Суданд шариатын ёстой хамт “ард түмний зөвшилцөл” гэсэн төрийн боддого явагддаг ба араб хэлний хамт англи хэл нь төрийн хэл болдог. Мөн орон нутгийн омгуудын хэл ч төрийн гэсэн статустай.