Уншигчдыг татах гаж үгс утга найруулга алдагдуулсаар

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Уншигчдыг татах гаж үгс утга найруулга алдагдуулсаар

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд МИАТ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо.

Сансрын нисгэгч Гагарин нислэгийн хувцаснаасаа болж нэр нь турсик буюу дотоовчинд “гаагаа” болж үлдсэнийг мэдвэл уурлах л байх даа…

Харин найр наадмын дараа халамцуу нөхдөө гэрт нь хүргэх үүрэгтэй хүнийг морин жолооч буюу можоо гэнэ. Цаашлаад бороохойг суман хар, хулгайчийг дэлбээчин, аялдан дагадаг хүнийг хөзөр, хэчнээн яривч юм ойлгохгүй хүнийг шушмаа, шипи буюу хулгайн зурвасгүй оюутанг морь унасан толгойгүй хүн, хот хоорондын микро автобусыг нисдэг таваг, эцсийн шалгалтыг сүүлчийн буун дуу, таксиг өлөн шар, золбин шар гэж нэрлэсэн нэр үгүүд ч мундахгүй их.

Этгээд үг сонсоход содон, ярилцахад наргиатай нь ч үнэн л дээ. Гэвч  талаас багагүй хувь нь доромж утгатай байхын зэрэгцээ монгол хэлний хэлзүйг гажсан, үгийн утга, найруулгыг алдуулсан байдаг. Тодорхой хэсэг бүлгийнхний наргиа болгон хэрэглэдэг ийм үг хэллэгийг сонин хэвлэлийнхэн  уншигчдын чихийг сэртхийлгэх нэгэн арга болгоод байгаа нь нууцгүй.  Жишээлбэл, “Тэр нь орон сууцны үнийн хөөрөгдөл бий болгож, иргэд үнийн хайчинд орж …, Монголын эдийн засгийг улс төртэй нь хамт нуман тулгуурт оруулсан хямралын талаар…, Хуучны жандаарам зангаа орхиж, иргэндээ үйлчилж суръя.” гэх мэт бичиж байна. Заримдаа бүүр нүүр царайгаа болгон гарчиглаж,  мэдээ, нийтлэлээ ийм этгээд, гаж үгээр гангалсан нь уншигч, бичигчдийнхээ сонирхлыг татсан байж болох ч нийгмийн төлөвшил, нийтийн эх хэлний боловсролд муугаар нөлөөлж,  муухай харагдуулаад байна аа.

Аагтай цай алжаал тайлдаг

Аятай үг сэтгэл татдаг гэх ардын сайхан сургаал бий.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Гагарин мэдвэл уурлана даа!”

өгүүллийн хэсгээс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж