Hьюс хөтөч: Монголчууд олимпиос анхны медалиа хүртсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Hьюс хөтөч: Монголчууд олимпиос анхны медалиа хүртсэн өдөр

Hьюс хөтөч: Монголчууд олимпиос анхны медалиа хүртсэн өдөр

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1968.10.20 Монголын тамирчид анх удаа олимпиос медаль хүртсэн өдөр. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болов.

ХОТЫН ЦАГ АГААР

Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна

БИЧ ЖИЛТНҮҮДЭД ЭЭЛТЭЙ ӨДӨР

Сугар гараг. Билгийн тооллын 1, Салхины эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 13 цаг 02 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08:30-13:00

  • ЕБС-ийн багш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын их танхимд болно.

09.00

  • Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлнэ. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуучууд хамрагдана.

09.30

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт “Бишрэлт” зочид буудалд болно.

11.00

  • “Залуусаа нэмье” өдөрлөг Монголын залуучуудын холбооны гадна талбайд болно. Энэ үеэр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө.
  • Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид Live conference center төвд мэдээлэл хийнэ. Баянжаргалант сумаас 20 гаруй малчин хэвлэлийн хуралд оролцохоор иржээ.

12.00

  • Нийслэлийн “Хангарди” спорт зааланд нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон НЗДГ-ын ажилчин албан хаагчдын тэмцээн эхэлнэ.

14.00

  • Аудитын компанийн удирдлагуудын ‘Сайн засаглалын дэлхийн туршлага, Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх нь’ сэдэвт форум Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд болно.

Өнөөдрийн үзвэр

20.00

  • УДЭТ-т Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигтэй.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

11.00

  • Өмнөд Солонгосын шилдэг их, дээд сургуулиудын ‘Боловсролын үзэсгэлэн’ Blue Sky Hotel & Tower-т эхэлнэ

20.00

  • “Room500 Live lounge”-ийн ээлжит онцгой эвент. “Футурома” хамтлагийн хөгжимчин, дуучин Юүно уригдаж, folk rock, soul, twee pop урсгалын дуунаасаа толилуулна.

21.00

  • “Булсара”,  “The Tourists” хамтлагийнхан дуучин Анартай хамтран анх удаа “Hard Rock Cafe Ulaanbaatar”-ын тайзнаа тоглоно.

22.00

  • Рэппэр Цэцээгийн сар бүр зохион байгуулдаг “Чанартай юм ууя” үдэшлэг CHOCO Metropolis Club-т болно. Зочноор NMN байх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж