ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр тавиад хоног олны өмнө харагдахгүй байснаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр жирэмсэн эсвэл хаягдсан гэх таамгийг дэвшүүлээд байсан юм.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүд өмнө нь дээрх яаманд ажиллаж байсан учраас туршлага дутах зүйл гарахгүй. Гол нь олон жил шийдэгдээгүй экспортын төмөр замыг  тавих, агаарын тээврийн тийзийн үнийг хямдруулах,  авто замуудын чанарыг сайжруулах ажлыг бодит болгохыг даалгасан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой ч хэлэлцэх асуудал дуусаагүй тул цагийг сунгалаа. 

Өнөөдөр нийт долоон сайд томилох ёстойгоос гурвыг нь батлаад байна. Яг одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилуулах тухай саналыг хэлэлцэж байгаа юм.  

 

 Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж