“Агаарын тээврийн монополийг устгамаар байна”

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

“Агаарын тээврийн монополийг устгамаар байна”

Арваннэгдүгээр сар гарахад нэгхэн хоног үлдлээ. Ирэх сард сонгодог тоглолтууд их байх нь.

Зам тээвэр, хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн зүгээс хамгийн их хэлж байгаа санал нь замын стандарт, замын концесс, төмөр замын асуудал, тийзний хямдрал байв.  Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдаж эхэллээ.

Сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Агаарын тээврийн монополийг устгамаар байна.  Үүнийг олон хүн сануулж байна. Барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зам барих боломжтой гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулмаар байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Зам тээврийн асуудал Монгол Улсын хөгжлийн гол тулгуур. Харамсалтай нь, ажил яриад байдаг. Очдог сайд болгон тэрийгээ ярьдаг. Иргэний нисэх, төмөр зам, хөгжлийн замын асуудал одоо зурагдсан пянз шиг болжээ. Энэ яригдаад байгаа асуудлуудаа шийдээсэй.  

Өчигдөржингөө хуралдлаа, өнөөдөржингөө хуралдлаа. Урд өмнө нь сайд нарыг томилоход ийм удаан хэлэлцэж байгаагүй. Тиймээс гишүүн болгон үнэтэй санал хэлж байгаа. Энэ саналыг улаан балаар тэмдэглэж аваарай.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж