Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдаанд оролцов

“Драгон” төвийн урд талын энэ том талбай авто вокзал байсан түүхтэй. Гэтэл одоо байдал өөр болжээ.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулган Швейцарийн Женев хотноо 2017 оны 10 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд хуралдлаа.

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдыг түр орлон гүйцэтгэгч Батзориг тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн нэгдсэн болон холбогдох бусад хороодын хуралдаануудад оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл, Зохиогчийн эрхийн газрын дарга Э. Мягмардорж нар орж ажиллалаа.

Монгол Улс нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр 1979 онд элссэн бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хариуцаж буй аж үйлдвэрийн өмчид хамаарах 10 гэрээ хэлэлцээр, зохиогчийн эрхэд хамаарах 4 гэрээ хэлэлцээрт нэгдэн ороод байгаа билээ.

Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж