Хөвсгөл аймаг "Гэр бүл-Сургууль” III зөвлөгөөн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймаг "Гэр бүл-Сургууль” III зөвлөгөөн зохион байгууллаа

АНУ-ын нэрт хөгжимчин Терри Кейллир энэ сарын 28-нд өвчний улмаас 67 насандаа таалал төгсчээ.

“Хариуцлага-хамтын ажиллагааны жил”-ийн хүрээнд 2017 оны 10, 11-р сарыг “Гэр бүлийн боловсрол олгох” сар болгон, өрхөд чиглэсэн тодорхой ажил, үйлчилгээг өрнүүлж байна.

Улмаар төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх, хариуцлагатай гэр бүлийг төлөвшүүлэх тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн чиглэл, ”Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч”- хөтөлбөрт тусгагдсан “Гэр бүлийн нийгмийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүл дэх хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх”- зорилтыг хангах, ‘Гэр бүл- хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин’ эцэг, эхийн үндэсний зөвлөгөөний шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үүднээс ‘Гэр бүл- сургууль’ аймгийн залуу гэр бүлийн III зөвлөгөөнийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд 19 сумын 65 гэр бүлийн 130 хүн хамрагдаж, гэр бүлийн үнэ цэнэ, хайр харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барил, гэр бүлийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг олж авч, гэр бүлийн андгай өргөж, батламж гардлаа.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдрийн үйл ажиллагаанд нийт гэр бүлүүд нэгдэж, гэр бүлдээ сайн сайхан байдал, халуун дулаан уур амьсгал, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг олон нийтэд уриаллаа.

Уг арга хэмжээг Аймгийн Засаг дарга Л.Ганболд, ДЗМОУБ-ын ‘Хөвсгөл’ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс дэмжиж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд оролцогчдод 8 төрлийн гарын авлага материал тарааж, ‘Гэр бүлийн анд’ мэдээллийн хуудас, Гэр бүлийн боловсролын сэтгүүлийг хүргэлээ.

Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, тэнхимийн багш, доктор Ө.Байгаль нар хамтран ажиллалаа.

Зөвлөгөөнөөс бүх шатны ИТХ, Засаг дарга, хүүхэд, боловсролын байгууллага, Аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, нийт эцэг, эхчүүдэд хандсан уриалга гаргасан бөгөөд өрх гэр бүлдээ хэвшүүлэх 9 дадлыг онцоллоо.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж