Суудлын авто машины татвараар 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ | News.MN

Суудлын авто машины татвараар 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Суудлын авто машины татвараар 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, “Ардчилал, сонгуулийн туслалцаа” олон улсын хүрээлэн хамтран “Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд явуулж байна.

Энэ оны есөн сарын байдлаар суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 36 хувиар өсчээ. Мөн орлого 204.4 сая ам.доллар болж өмнөх оноос 12.9 хувиар өссөн байна.

Суудлын автомашины нийт импортын 87 хувийг Япон автомашин эзэлж буй бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 181 сая ам.долларын үнэ бүхий автомашиныг импортоор оруулж иржээ.

Есдүгээр сарын байдлаар суудлын автомашины татварын орлогоор улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрсөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн дүн аж.

Ачааны автомашины дийлэнхийг БНХАУ-аас импортолсон бөгөөд  өмнөх оны мөн үеэс 81 хувиар өссөн байна.

Г.ХОРОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж