Өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хоромхон”

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хоромхон”

Америкийн “Walt Disney” компани 2.5 евро буюу 4.05 тэрбум ам.доллараар “Star Wars films”-ийн дэргэдэх “Lucasfilm” кино продакшныг худалдан авах болсон тухай өнөөдөр уг продакшныг үүсгэн байгуулагч Жорж Лукас мэдээлэл хийжээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран үндэсний лигийг “Хүрхрээ” хэмээн нэрийдэж явуулсан гурван жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөнийг харуулах нэг том зүйл бол багуудын өрсөлдөөн юм.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2016 оны улирлын хамгийн сүүлчийн тойрогт хүрэл медалийн эзэд тодорч байсан бол энэ жил 18 тойрогт дээд лигт үлдэх болон орхих багуудын нэрс тодров. Сонирхолтой нь өнгөрсөн жил сүүлчийн тойрогт хүрэл медалийн болзлыг сүр дуулиантайгаар хангаж байсан “Хоромхон” 2017 оны улирлын 18 тойрогт дээд лигээ орхих болсон явдал байлаа. Дээд лигийн туршлагатай багийн хоёр жилийн амжилт, уналтаас “Хүрхрээ үндэсний лиг”-ийн өрсөлдөөн, өөрчлөлтийг тодорхой харж болно гэхэд хилсдэхгүй биз.

“Хоромхон” дээд лигийг орхиход бүрэлдэхүүнд нь орсон өөрчлөлт шууд биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсний үгүйсгэх аргагүй. Тодруулбал үндэсний шигшээ багийн тоглогчид болох Д.Төрбат, Н.Наранболд, О.Оюунбаатар нар буйраа сэлгэж, төрөлх клубээ сольсон. Тиймээс С.Пүрэвсүх дасгалжуулагчийн баг 2017 оны улиралд зайлшгүй шинэ бүрэлдэхүүнээр хүч үзэхээс аргагүйд хүрч Найжил Робинсон, Шон Винберг, Сойчиро Тажима, Хасегава Цутому, Тацүяа Нишио зэрэг легионер тоглогчдыг эгнээндээ нэгтгэв.

Хойч үе залгамж халаагаа сайтар бэлддэг “Хоромхон”-оос энэ улиралд Э.Батзориг, Т.Мөнхбаатар, Б.Хосбаяр хэд хэдэн тоглолтод оролцож, ирээдүйтэй тоглогчид болохоо харууллаа. Харин довтолгоон шугам хангалттай хэмжээнд ажиллаж чадаагүйг тоглогчдын оруулсан гоолын тоогоос харж болох юм. “Хоромхон”-ын Япон довтлогч Нишио Тацуя, Америк легионерууд болох Шон Винберг, Найжил Робинсон нар тус дөрвөн гоол оруулсан бол Монгол улсын залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Балжинням энэ улиралд гурван гоолыг өөрийн нэр дээр бичүүлжээ. Хэдийгээр дээд лигийн арвин туршлагатай баг “Хоромхон” “Хүрхрээ үндэсний лиг”-ийг орхисон ч хоромхон хугацаанд дээшээ дэвшихийг зорьж буй нь эргэлзээгүй билээ.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж