Алжирийн жагсаалд 42 хүн гэмтэл авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Алжирийн жагсаалд 42 хүн гэмтэл авчээ

Алжирийн цагдаа нар. Фото: AFP    

Алжирийн нийслэл Алжир хотноо явагдсан эсэргүүцлийн жагсаал цагдаа нартай мөргөлдөөн гаргах үеэр 42 хүн гэмтэл бэртэл авсан тухай Agence France-Presse мэдээлэв. Энэ үеэр хичнээн хүн саатуулагдсан нь тодорхойгүй.

Жагсаалд 300 хүн оролцсон ба цагдаагийнхан тэднийг нулимас асгаруулах хий хэрэглэн хөөн тараасан байв. Хэлдмэгдсэдийн дунд орон нутгийн сөрөг хүчний Соёл ба ардчиллын төлөө хөдөлгөөний лидерүүд байна.

Тэд эрх баригчдын хоригийг зөрчин уг жагсаалыг хийсэн байна. Эрх баригчид Тунисийн адил ард түмний хөдөлгөөн гарна гэж айсан байлаа.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж