Зэсийн үнэ Хятадаас шалтгаална

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ Хятадаас шалтгаална

Зэсийн үнэ Хятадаас шалтгаална

Өчигдөрхөн тонн зэс 7,186 ам.долларт хүрлээ гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ зэсийн ханшийн цаашдын ирээдүй ойрын өдрүүдэд болж буй Хятадын Коммунист намын Их хурлын дараа бүрэн тодорхой болно гэж мэдээллийн сайтууд мэдээлж байна. Учир нь БНХАУ ирэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөгөө намынхаа Их хурлаар батална. Энэ үеэр эдийн засгаа ямар байдлаар урагшлуулах тухайгаа хэлэлцэн тогтдог. Тиймээс дэлхий даяар хөрөнгө оруулагч нар коммунистуудын бүгд хурлын үр дүнг анхаарал тавин хүлээж байгаа.

Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард 5600 ам.долларт хүрч буураад байсан бол долдугаар сард 5985 ам.доллар болж сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрч өссөн байна. Шинжээчдийн үзэж буйгаар зэсийн ханшийн өөрчлөлт суурь хүчин зүйлээсээ зөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнийн өсөлт тогтвортой хадгалагдахгүй тул хөрөнгө оруулагчдад болгоомжтой байхыг анхааруулжээ. Харин Хятадын үл хөдлөх хөрөнгөд зээл олголт эрчимжиж салбарын эрэлт нэмэгдэх нь зэсийн зах зээл дээр богино хугацаанд дэмжлэг болох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: ‘зууны мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж