Ж.Бат-Эрдэнэ: Тийзний үнийг бууруулахад анхаарна

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Тийзний үнийг бууруулахад анхаарна

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-31 12 цаг. Цаг агаар: нартай (Fair) агаарын температур: 1 хэм байна.

Зам тээвэр, хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Сайд гэдэг бол Төрийн нарийн биш шүү. Төмөр замын талаар  та ямар бодолтой явдаг хүн бэ. Төмөр замыг цэргээр бариулах асуудал яригддаг. Та энэ асуудлыг юу гэж бодож байна.  Замын бодлого бол улс оронд маш чухал. Аялал жуулчлал хөгжихгүй байна гэдэг. Аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан замтай холбоотой.  Хүн болгоны өдөр тутам хэрэглэдэг зүйл бол зам. Замаар хүн болгон өдөр болгон явдаг. Тэгэхээр төрийн хамгийн чухал бодлогыг та барих гэж байна. Монгол далайд гарцгүй орон. Агаарын тээвэр Монголын ирээдүй. Гэтэл агаарын тээврийн билетийн үнэ асар өндөр байна.

Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Нэг ухаантай сайд очоод бүгдийг сайжруулчихна гэж байхгүй. Сайд болон түүний багийн хичээл зүтгэл, харах өнцгөөс бүгд шалтгаална. Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал зүйл бол төмөр зам. Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Бодлогын дагуу ажиллах ёстой. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг дуусгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Агаарын тээврийн үйлчилгээний хөлсийг бууруулах нь зөв. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Биднийг энд улстөржиж байх хооронд  транзист Казакстан гээд торгоны замын маш том эрин эхэлсэн. Уг нь Монголоор дамжуулах боломж байсан. Бид маш том боломжоо алдсан.  Хэрэв бид үүнийг авч чадсан бол манай эдийн засаг цаашдаа 50 дахин нэмэгдэх эдийн засаг байна.  Ерөнхий сайд, Зам тээврийн яам, Сангийн яам энэ асуудлыг анхааралдаа авах ёстой.

Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Таныг эдийн засаг талаас харж байгаад баяртай байна. Ерөнхий сайд үүн дээр багагүй ач холбогдол өгч байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нүдээ олсон томилгоо болж байна уу гэж харж байна. Зарим хүмүүс Ж.Бат-Эрдэнэ сайдыг миний төрсөн ах гэж бодоод байна. Надад ийм сахалтай ах байхгүй гэдгийг зориуд хэлье. 

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн замыг барих концессыг  хувийн компанид өгсөн. Олон тэрбум ам.доллар гаргаад хувийн компани барина гэж би итгэхгүй байна. Хувийн компаниар хийлгэдэг ажил гэж байна. Хувийн компани хийж чаддаггүй ажил байна. Зээл аваад зам бариад байх юм бол  Монгол Улс өрөндөө баригдана.  Гадаадынхан хэлдэг уул уурхайн баялагтай уялдуулж дэд бүтцээ хөгжүүлэх ёстой гэдэг.  Төмөр замын салбарт гарч байгаа олон хэл ам дагуулсан асуудал байгаа.

Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Тийзний үнийг бууруулахад онцгой анхаарч ажиллана. Үндэсний МИАТ гэдэг компанитай байх юм уу, эсвэл ард иргэд нь хямдралтай зорчих уу гэдгийн уялдаа холбоог нь эргэн харна.

Замын маш олон стандарт бий. Гагцхүү эдийн засагтайгаа уялдуулаад хаашаа, ямар зам барих вэ гэдгээ шийдэх хэрэгтэй.  Ирээдүйд уул уурхайгаас олох ашгийг дэд бүтэц, ийм зүйл рүү оруулъя гэж бартер байдлаар шийдэж болох юм гэж өмнө нь би санал гаргаж байсан.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж