Б.Амархүү Э.Анхмаад дурласан уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Б.Амархүү Э.Анхмаад дурласан уу?

Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өнгөрсөн 2008 оны наймдугаар сард найз бүсгүй Ольгагаа монголчуудад танилцуулж, нэг хэсэг шар хэвлэлийн баатар болсон. Орос найз бүсгүйтэйгээ багагүй хугацаанд хамтран амьдарч, тэр бүү хэл сүй тавьсан хэмээн ярьж байсан Б.Амархүүг орос бүсгүйгээс салахаар шийдсэн тухай “Монголын нэг өдөр” сонинд бичжээ. Б.Амархүүг өнгөрсөн зун “Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” уран сайхны кинонд тоглох хугацаандаа “Гурван охин” хамтлагийн Э.Анхмаад дурласан тухай энэ мэдээнд бичжээ. Хамтлагийнхаа хамгийн хөөрхөн, царайлаг гэгддэг Э.Анхмаа ч энэ бүхэнд “Надад дурласан үгүйг нь Б.Амархүүгээс өөрөөс нь асуу” гэсэн хариулт өгдөг бололтой юм. Гэхдээ л хэвлэлүүд хэдийнэ дуучин Б.Амархүү, Э.Анхмаа нарыг  “учиртай болсон” хэмээн бичиж эхэлжээ. 

Э.Анхмаа өмнө нь “Луйврын хот”, “Сая километр”, “Ийм нэгэн явдал” киногоор олны танил болсон жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэтэй удаан хугацааны турш дотно харилцаатай байсан бөгөөд сүүлд алтны магнат Ц.Мянганбаяртай хүртэл нэр холбогдож байсан удаатай. Харин Б.Амархүү өнгөрсөн зун Монголд байх хугацаандаа хамтран тоглож байсан жүжигчдэд “Би хэзээ ч монгол найз бүсгүйтэй байж үзээгүй. Одоо бол би Монгол найз бүсгүйтэй болохыг хүсч байна. Манай монголын охид үнэхээр үзэсгэлэнтэй юм аа” хэмээн нууцаа дэлгэсэн гэдэг.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж