Ж.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Ж.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов

Зайсан дахь “Цагаандариум” арт галерейд ирэх сарын 2-нд 17.00 цагт өвөрмөц, содон сэтгэлгээтэй зураач Жиндийн Гэрэл “Далд амьдрал-2” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар БСШУС-ын сайдад Ж.Цогзолмааг томилох саналыг хэлэлцэн баталлаа.  Санал хураалтад 65 гишүүний 59 нь оролцлоо.

Томилгоог хийхийн өмнө гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбар том салбар. Энэ салбарт шинэчлэл хийнэ гэсэн үр дүнг танаас хүлээж байгаа шүү.  Хүүхдүүд нь бие биеэ цахим ертөнцөөр дээрэлхэх, доромжлох, багш нар сурагчдадаа гар хүрэх явдал байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулаарай гэж хүсье.

Мөн багш нарын цалинг бололцоотой хэмжээгээр нэмэх нь зүйтэй шүү. Боловсрол гэдэг бол ганцхан эрдэм ном сурах биш.  Зөв монгол хүүхэд бэлтгэхэд анхаараарай.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ардчилсан намын бүлэг улс төрийн шийдвэрээ гаргасан. Ерөнхий сайдыг Ардчилсан нам дэмжиж ажилласан. Гэтэл ерөнхий зарчмаа бүдгэрүүлснийг дэмжихгүй гэсэн намын бүлгийн шийдвэр гарсан. Харин хувь хүнийхээ хувьд хоёр эмэгтэй сайдаа дэмжихээр орж ирлээ.  Боловсролын салбарын шинэчлэлийг өөр шатанд гаргана гэж найдаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир: Та бүхэн ажилдаа цаг алдалгүй яаралтай орохыг хүсье. Хүлээсэн асуудал олон байгаа шүү. Дээд боловсролын тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлагатай байна. Магадлан итгэмжлэгдээгүй, өөрийн гэсэн анги танхим, мэргэжлийн багш наргүй, төгсөж байгаа боловсон хүчин нь шаардлага хангадаггүй  дээд сургууль их байна. Болсон болоогүй дээд сургууль төгсдөг.  Төгсөөд ажилгүй болдог. Хөдөө малчид байхгүй болж байгаа нь дээд боловсролын тогтолцооны гажуудалтай холбоотой гэж боддог.

Одоо Зам тээвэр, хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж