Ж.Цогзолмаад зөвлөгөө өгч байна

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Ж.Цогзолмаад зөвлөгөө өгч байна

Шинэ цагийн удирдлагын академиас санаачлан хүчний, урлаг, спорт, үүрэн холбооны, эрүүл мэндийн, хувийн хэвшлийн байгууллагууд болон академи, их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд спорт наадам зохион байгуулах гэж байна.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох тухай саналыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүд саналаа хэлж буй юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэн нь илүү лоббитой байна, тэр сайд салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлж чадсаар ирсэн. Боловсролын сайд лобби хийдэггүй байсан учраас багш нар өнөөдөр жагсаж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Цэцэрлэг сургууль олноор барьж байгаа тул 2021 оноос улсын төсөв сургууль, цэцэрлэгийн урсгал зардлыг даахад хүнд болно. Та энэ асуудалд анхаараарай. Монгол судлалыг өргөжүүлэх, мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд анхаарах шаардлагатай.

                                                                     Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж