УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох тухай саналыг хэлэлцэж байна.
Нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүд саналаа хэлж буй юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэн нь илүү лоббитой байна, тэр сайд салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлж чадсаар ирсэн. Боловсролын сайд лобби хийдэггүй байсан учраас багш нар өнөөдөр жагсаж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Цэцэрлэг сургууль олноор барьж байгаа тул 2021 оноос улсын төсөв сургууль, цэцэрлэгийн урсгал зардлыг даахад хүнд болно. Та энэ асуудалд анхаараарай. Монгол судлалыг өргөжүүлэх, мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд анхаарах шаардлагатай.
Г.ХОРОЛ