“Гарьд магнай” эмнэлэг Нийгмийн даатгал төлсөн, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн насныханд үнэгүй үзлэг, оношлогоо хийж эхэлжээ.
Ингэхдээ 40, 45, 50, 55, 60, 65 насныханд дээрх үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлэх аж.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг баталсан.
Журамд зааснаар НДШ төлсөн иргэдийн зардлыг нийгмийн даатгалын сангаас хийхээр болсон юм.
Иймээс тул эмнэлэг үнэгүй үзлэг оношлогоог энэ оныг дуустал хийхээр болжээ. Дээр дурдсан насныхан гурван багц үйлчилгээнээс аль нэгийг нь сонгон оншлогоо шинжилгээ хийлгүүлэх юм.
Т.БОЛД