БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орлоо | News.MN

БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орлоо

Аварга А.Сүхбат, Улсын сайн малчин, тод манлай уяач Ц.Хэнмэдэх, Д.Онон нарын дуудах нэртэй цуг явдаг нутаг бол Төв аймгийн Сэргэлэн сум.

 ШАЛГАЛТ ОНООНЫ ТОГТОЛЦООНД ШИЛЖЛЭЭ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Сон Ун, ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Есөнтөмөр нар өчигдөр /2017.10.18/ ХХҮЕГ-ын хурлын танхимд БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны 14 дэх удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах аргачлалд өөрчлөлт орж, онооны тогтолцоонд шилжиж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа СХТТШ онооны тогтолцоонд шилжих болсон шалтгаан, шалгалт авах зарчим, ялгаа зэргийг тайлбарлав.

ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ

Шалгалтын хугацаа:

  • 70 минут байсныг 50 мин (унших 25, сонсох 25)
  • Асуултын тоо 50 байсан бол 40 асуулт (унших 20, сонсох 20) авдаг болж өөрчлөгдөж байна.

1 шатанд: Өмнө нь нийт 200 онооноос 84 дээш оноо авсан иргэд тэнцдэг бол 2018 онд Нийт 100 оноотой шалгалтад 44 дээш оноо авсан иргэдээс олгогдсон сонгон шалгаруулах тоон хэмжээнээс хамгийн ихдээ 2 дахин иргэнийг өндөр оноо авсан дарааллаар сонгон шалгаруулна.

2 шатанд: Ур чадварын шалгалт заавал өгөх ба ажлын чадварын үнэлгээг мөн тооцно.

Шалгалтын агуулга:

Бие бялдар, ярилцлага, суурь чадварын шалгалт өгнө. Тэнцсэн иргэдээс шаардлага хангасан иргэнд нэмэлт оноог олгоно. 1 жилээс дээш хугацаагаар аж үйлдвэрийн салбарт ажилласан туршлагатай иргэнд Нэмэлт +3 оноо, Улсын чанартай мэргэжлийн сертификат + 1 оноо, Техникийн чиглэлээр коллеж болон түүнээс дээш боловсролын төвшинтэй, мэргэжил олгох сургалтад 120 цагаас дээш суралцаж төгссөн иргэнд +1 оноог тус тус олгоно

Онооны тогтолцоогоор шалгаруулах нь ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагууд болох бие бялдар, ур чадвар гэх мэт шаардлагуудыг хангах бөгөөд дээрх чадвар туршлага мэдлэггүй байх нь ажил олгогч болон хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, ажлын байранд дасан зохицохгүй байх, үүнээс улбаалан ажлын байраа орхих, хууль бусаар хөдөлмөр эрхлэх асуудал үүсч байна. Манай иргэдийн хууль бус хөдөлмөр эрхлэлтийн тоо буурахгүй байгаа нь Монгол Улсад жилдээ олгогддог ажиллах хүчний квот буурах, БНСУ-ын Хөдөлөмөрийн бирж дээр байршсан Монгол Улсын ажил хайгч иргэдийг ажил олгогчид сонгогдох магадлал багасахад хүрч байна.

БНСУ нь дээр дурдсан онооны тогтолцоог илгээгч 9 улсад нэвтрүүлснээс 2016 онд 4 улс, 2017 онд 5 улс онооны тогтолцоог нэвтрүүлж шалгалт авсан нь үр дүнтэй болж, 2018 онд Монгол Улс болон Камбож, Пакистан, Зүүн Тимор зэрэг оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Korea, Japan yavsnaas USA deer 2017-10-19 108.218.234.108

Koread chin 7 honogt 6 udur, udurt 10-s deesh tsag ajilluulchaad $2000 hurehtei uguitei avdag, Japand $2500. Terend orvol USA ni hamaagui deer, 7 honogt 5 udaa udurt 6-8 tsag ajillaad sard $3000-3500 avch bna. Yah argagui ardchilsan oron gedeg chini huniig erhiig deedleed, hudulmuriig zuv unelj bna. USA-d irj ajillatsgaa.

Avatar

Зочин 2017-10-19 124.158.109.140

Европын боолын худалдаанд шүдий нь татаж, булчингий нь барьж үздэг байсан юм гэдэг. Энэ мэтээр Монголдоо хөгшин, тахир дутуу, дохтой, яртай хэд нь үлдээд хүмүүнлиг ардчилсан нийгэмээ цогцлоох юм байна… Төр засаг юугаа бодож сууна-даа

Avatar

Зочин 2017-10-19 124.158.109.140

Эрүүл чийрэг явсан нь эмгэгтэй болоод ирэх вии дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж