Орон гэргүй болсон 8,4 мянган хүнийг олон нийтийн байр болон түр хорогдох цэгүүдэд байрлуулаад байна. Эхний өдрүүдийн мэдээгээр үерийн хохирол 50 сая ам.доллараас давжээ. Гэхдээ зарим мужуудаас хохирлын бүрэн мэдээ ирээгүй байна.
Усан бороо орсны улмаас тус бүсийн олон газар үер болж байна. Жишээлбэл, Мозамбикт үеийн улмаас 10 хүн амиа алдан хэдэн мянган хүн орон гэрээ орхин зайлжээ. Мөн Ботсвана, Намиби, Замби, Зимбабвед үертэй байна.
Австрали, Бразили, Филиппин, Шри-Ланка ба Африкийн орнуудын үерийн гол шалтгаан нь Ла-Нинья гэх байгалийн үзэгдэл ба тэр нь экваторын бүсийн Номхон далайн зүүн хэсгийн далайн усны гадрагын хэм 3-5 хэмээр буурсантай холбоотой гэнэ.