УИХ-ын Тамгын газрынхан сургалтад хамрагдав | News.MN

УИХ-ын Тамгын газрынхан сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газрынхан сургалтад хамрагдав

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн клиник сувилал буюу 40 дүгээр яслид хүмүүжиж байсан ой 10 сартай н.Энх-Од хүү онгорхой орхисон цонхоор унаж, тархиндаа хүнд бэртсэн харамсалтай хэрэг хоёр сарын өмнө гарсан

УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудыг чадавхижуулах зорилгоор өнөөдөр (2017.10.19) “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй” сэдэвт сургалт Удирдлагын академи дээр болов.

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулж байгаа уг сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтан 30 гаруй хүмүүс хамрагдаж байна.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үр дүнд хяналт шинжилгээ, хууль, тогтоомжид мэргэжлийн судалгаа хийдэг хүмүүс өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм” гээд сургалтад хамрагдагсдад амжилт хүслээ.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 2017 оны аравдугаар сарын 31-нээс “Байгууллагын эрсдэлийг удирдах арга барил” сэдэвт сургалт зохион байгуулагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-19 103.9.90.39

Ed nariig ingeed nemer baidaguu! Kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж