Тамгыг хэн хулгайлав?

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Тамгыг хэн хулгайлав?

VII-р богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь”Чойжин лам” нэрээрээ олонд танигдсан. 1908 онд хувь хүний төлөөх улааны шашны сүмээ өөрийнхөө нэрээр байгуулсан түүхтэй.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгчид болох Б.Дэмбэрэл, Ч.Цэвэгмид, Г.Хонгор, П.Төмөрхуяг нар өнөөдөр /2017.10.19/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус ИТХ –ын төлөөлөгчдийн ашиглаж буй тамга нь хуурамч болохыг өнгөрсөн долоо хоногт мэджээ. Тамганд Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон регистрийн дугаар байгаагүй аж. Тамга тэмдгийн ашиглалтад Эрүүгийн цагдаагийн газар хяналт тавьдаг учраас дээрх дөрвөн төлөөлөгч Эрүүгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайханд ханджээ. Тэд хүчингүй тамгыг хураан авч устгалд оруулж, хүчин төгөлдөр шинэ тамгыг олж өгөх. ИТХ-ын дарга Ш.Ганчимэгийг хуурамч  тамга гэдгийг мэдсээр байж ашигласан зэргийг  шалгуулахаар хүсэлт тавьсан байна.

Хуурамч тамгаар хууль эрх зүйн акт, тогтоолуудыг баталгаажуулж байгаа нь иргэн байгууллага аж ахуй нэгжид  ноцтой хохирол  учруулсан байж болзошгүй байна” гэж ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор хэллээ.

ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “2015 онд бүх төрийн байгууллагууд, аж ахуй нэгжүүд тамгаа улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдуулаад, бүх тамгыг регистрийн дугаартай болгосон. Гэтэл  манай дүүрэгт энэ ажил хуулийн дагуу хийгдээгүй.

Засгийн газрын  хэрэг эрхлэх газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинээр тамга хийлгэхийг зөвшөөрсөн байдаг. Эрх бүхий  байгууллагаас шинээр тамга хийх эрхийг нь олгоод  байхад  шинэ тамга хийлгэсэн юм уу, хийлгэсэн бол яагаад  ашигладаггүй юм. Аль эсвэл тамгаа алга болгосон юм уу, эсвэл зориудаар ашиглахгүй байгаа юм уу зэрэг олон  асуудлууд тодорхой бус байна. Энэхүү асуултуудын хариултуудыг Эрүүгийн цагдаагийн газар олно гэдэгт  итгэлтэй байна” гэв.

Мөн тэд шинээр хийгдсэн хүчинтэй тамга хаана хэнд байх нь хамаагүй. Гол нь БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүчин төгөлдөр тамгаар акт тогтоолуудыг баталгаажуулах ёстой. Ингэснээр тухайн акт, тогтоолууд ч хүчин төгөлдөр баталгаажна гэдгийг хурлын үеэр онцолсон юм.

                                                                                                             Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж