“10 мянган хүүхдийг анхааралдаа авна” | News.MN

“10 мянган хүүхдийг анхааралдаа авна”

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

“10 мянган хүүхдийг анхааралдаа авна”

АТГ-ынхан мэдүүлэг авна гэдгээ хэлэлгүйгээр “ажил хэргээр уулзана” гэж өрөөнд нь орж ирээд хууль бусаар мэдүүлэг авах гэлээ хэмээн дуулиан дэгдээсэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Интерполд хандан захидал илгээсэн гэдгээ мэдэгдлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Цогзолмааг томилох асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Гишүүд сурах бичиг бизнес болоод байгааг нэр дэвшигч Ж.Цогзолмаад анхааруулж,  үүнийг зогсоохыг  зөвлөлөө.  Мөн багш нарын цалин хангамжийг ур чадвартай нь хослуулахыг Ж.Мөнхбат гишүүн хэлээд нийгмийн тархи, зүрх болсон салбарыг удирдаж байгаа шүү гэдгийг сануулав.

Харин гишүүн Ж.Цогзолмаагийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулах мөн багш нарыг боловсролыг дээшлүүлэх, багшийг дахин сургахаа  амлан Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэж байгаа 27 сургууль, 10 мянган хүүхдийн асуудлыг анхааралдаа авна гэлээ.

Ж.ЭРХЭС

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СХЗГ 2017-10-19 202.70.46.230

Стандагт Хэмжилзүйн газрын дарга Гантөмөрийг шалгаж, халахгүй бол энэ байгуулагад авлига, албан тушаалын наймаа үүрэлчихлээ. Наймааг нь гардан хийж зуучилдаг Өнөржаргал, Ням-Эрдэнэ гэж хурган дарга нар нь бас бн. АТГ энэ байгуулагыг яагаад шалгахгүй бнаа

Avatar

Зочин 2017-10-19 202.170.69.98

Зөвхөн багш нар биш бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Эмч, цагдаа гээд. Багш нар бол харин ч ажил нь эрт тардаг, зуны 3 сар амардаг, арлатын мөнгө гээд зөндөө авдаг. Чадвартай сайн багш нар нь давтлага, курс хийлгээд мөнгө олоод байх боломжтой байдаг. Цагдаа нар бол хэцүү ш д. Өдөр шөнөгүй явна, хүүхэдтэй биш хамгийн болж бүтэхгүй балиар юмнуудтай зууралдана, стресстэнэ. Доромжлуулна, загнуулна. Баяр ёслолоор ч эхнэр хүүхэддээ цаг гаргаж чадахгүй. Олигтой амралт ч байхгүй. Шөнө, үүрээр дуудагдахад унаа зогсон үед хол гэртэй нь такси барихаас өөр аргагүй.

Avatar

Багш 2017-10-19 103.15.185.213

Багш бидний цалинг нэмж өгнө үү. Ялангуяа УБ хотод сарын 520 мянгын цалингаар 50 хүүхэдтэй ангид хичээл заалгаж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг болчихоод байна. Хөдөө сумын төвд хоол унааны зардалгүйгээр 10-15 хүүхдэд хичээл зааж байгаагаас огт өөр нөхцөл байдал юм шүү. Цалинг ажлын ачаалал, чадвар, үр дүнгээс хамааран ялгавартай тогтоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж