Хямд дарсаар үйлчлээд шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Хямд дарсаар үйлчлээд шүүхэд дуудагдав

Ямайкт энэ сарын 25-наас эхлэн дэгдсэн Сэнди хар салхи өчигдөр АНУ-ын хил хязгаарт хүрлээ.

Канадын агаарын тээврийн “Fly Sunwing” онгоцоор үйлчлүүлсэн нэгэн зорчигч онгоцонд оргилуун дарсаар үйлчилнэ гэж амласан хэрнээ энгийн дарс өгсөн гэж агаарын тээврийн компанийг шүүхэд өгчээ.

Даниэл Макдуфф гэгч эр Кубад амрахаар тус компанийн нислэгийг захиалсан ажээ. Нислэгийн сурталчилгаанд тус компани зорчигчдыг оргилуун дарсаар дайлна гэж бичсэн байсан ч оргилуун дарсны оронд хямдхан дарс өгсөнд үйлчлүүлэгчийн урам хугарсан гэнэ.

Канадын хамгийн хямд нислэгийн үйлчилгээ үзүүлдэг “Fly Sunwing” зорчигчийн гомдлыг “гомдоллох шаардлагагүй ялихгүй зүйл” гэж үзжээ. Харин Даниэлийн өмгөөлөгч хэлэхдээ дарсны чанар гол нь биш, агаарын тээврийн компанийг хэрэглэгчээ төөрөгдүүлэх маркетинг хэрэглэсэнд учир нь байгаа юм” гэжээ.

Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж