Г.Ундармаагийн “Үнсгэлжингийн шаахай”-г нөхөр нь бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Г.Ундармаагийн “Үнсгэлжингийн шаахай”-г нөхөр нь бэлэглэжээ

Г.Ундармаагийн “Үнсгэлжингийн шаахай”-г нөхөр нь бэлэглэжээ

 

Жүжигчин Г.Ундармаа “Single ladies 3” киноныхоо нээлтийн ёслолд нөхрийнхөө бэлэглэсэн “Үнсгэлжингийн шаахай”-гаар гоёжээ.

Тэрбээр киноны нээлтийн үеэр “Би  “Single ladies 3” киноныхоо нээлтэд өмсөх хувцсаа бэлдчихсэн байсан. Гэтэл манай нөхөр надад “Үнсгэлжингийн гутал” бэлэглэсэн. Тэр бэлгэндээ тохируулж, үсээ янзалсан” гэв.

Мөн “Бидний цаг зав гаргаж, хийсэн ажил маань бусдад үр өгөөжтэй байгаасай. Уран бүтээлээрээ дамжуулан хэлэх гэсэн санааг маань хүмүүс аваасай гэж хүсэж байна. Бас баяртай, айдастай байгаа” гэдгээ хэлсэн юм.

Сонирхуулахад авьяаслаг уран бүтээлч бүсгүй маань “Single ladies 3”киноны зураг авалтад зориулан хийлгэсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрийг таван хүүхэдтэй өрх толгойлсон ээжид бэлэглэсэн нь олныг баярлууллаа.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж