“Эмнэлгийн техник-хэмжил зүй” сэдвээр зөвлөлдөж байна | News.MN

“Эмнэлгийн техник-хэмжил зүй” сэдвээр зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

“Эмнэлгийн техник-хэмжил зүй” сэдвээр зөвлөлдөж байна

УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 9-нд дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр хийхээр зарласан билээ.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэж, хангамж сайжирч байгаа хэдий ч техникийн засвар үйлчилгээ хийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгараад байна.

Иймд Эрүүл мэндийн яам, Стандарт, хэмжилзүйн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Эмнэлгийн техник – хэмжил зүй” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр хэмжилзүйн чиг хандлага, хяналт шалгалт, эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичиг болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдөнө.

Зөвлөгөөнд ЭМЯ, ЭМХТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, СЭМҮТ, ЗӨСҮТ, ГҮТ, ЭСҮТ, ХТС, АӨСҮТ, ЦССҮТ, НЭМГ, НМХГ, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан нийт 41 мэргэжилтэн оролцлоо.

Зөвлөгөөний үеэр тавигдах илтгэлүүд 5 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Хэмжил зүйн чиг хандлага
  • Хэмжил зүйн хяналт шалгалт
  • Эрүүл мэндийн технологийн холбогдох баримт бичиг
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн урсгал зардал тооцох аргачлал

Тус зөвлөгөөнийг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын хэмжилзүйн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагаанд оруулах санал зөвлөмжөө солилцон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж