Загвар өмсөгч С.Сарнайгийн анхны дуу цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч С.Сарнайгийн анхны дуу цацагдлаа

“Бермудын гурвалжингийн хавьд Атлантида олдлоо” гэсэн гарчиг сүүлийн үед сонин хэвлэлээр ихээхэн үзэгдэх болжээ. Энэ талаар Латин Америкийн Prensa Latina хэвлэл анхлан мэдээлсэн байна.

Ээж нь жирийн л нэг охин байсан

Дурлалын бал амтлаад сэтгэл догдолсон

Хайраас хайр ундарч чи минь ирсэн

Биеэсээ бие ургуулж, би ээж болсон” хэмээх загвар өмсөгч С.Сарнайгийн анхны соло уран бүтээл “Амин эрдэнэ” дууны клип  цацагджээ.

Тэрбээр ирэх сарын 3-нд нээлтээ хийх “Илд цэцэг” уран сайхны киноны дууг дуулж, эх үрийн хайрыг энэ дуугаараа илэрхийлэхийг хүсчээ.
Загвар өмсөгч бүсгүй 2015 онд анхны хүүгээ төрүүлсэн бол өнгөрсөн зун хоёр дахь хүүхдээ өлгийдсөн. 

Түүний анхны соло уран бүтээлийн аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг нь  П.Дэлгэрбаяр нар зохиожээ. Загвар өмсөгч бүсгүй маань өмнө нь “Guys” хамтлагийн ахлагч, дуучин М. Мягмартай хамтран “Байна уу Ээжээ” дууг дуулж байсан юм. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж