Бондын төлбөрийг хийх боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Бондын төлбөрийг хийх боломжтой болжээ

Монголын залуучуудын холбооны Залуучуудын спортын хорооны тамга гардуулах ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Шинэ он гарангуут Монгол Улсын Засгийн газар Чингис бондын 500 сая ам.доллар, тавдугаар сард “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тус бүр төлөх үүрэг хүлээж байгаа.

Мэргэжлийн Засгийн газар огцорсон ч шинэ Засгийн газарт ажлаа хүлээлгэн өгөхөөс урьтаж, дээрх 660 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх боломжийг бүрдүүлжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр сайдын томилгоог хэлэлцэх үед Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн энэ тухай хөндсөн юм.

Түүний хэлж буйгаар Сангийн яамныхан ойрын хугацаанд энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж