Хүний эрхийн сургагч багш нар гэрчилгээгээ гардлаа | News.MN

Хүний эрхийн сургагч багш нар гэрчилгээгээ гардлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн сургагч багш нар гэрчилгээгээ гардлаа

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд АТГ-аас хэрэг үүсгэсэн талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цагдаагийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг ойлголт, хариуцлагыг сайжруулах, харилцан хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгуулсан.

Уг үйл ажиллагааны хүрээнд хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хамрагдан, амжилттай төгссөн 25 алба хаагчид гэрчилгээ гардууллаа.

Сургалтын хаалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн доктор /Ph.D/ профессор П.Оюунчимэг, Сургалтын нэгдсэн тус төвийн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, тус төвийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар оролцон, сургалтын дүгнэн үг хэлж, алба хаагчдад гэрчилгээ гардуулсан юм. Хүний эрхийн сургагч багш бэлтгэснээр төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудад хүний эрхийн талаарх сургалт тасралтгүй явагдаж, нийт алба хаагчдын энэ талаарх ойлголт, мэдлэг, хандлага өөрчлөгдөж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: ЦЕГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж