Цаазын ял байх ёстой... гэвч... | News.MN

Цаазын ял байх ёстой… гэвч…

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Цаазын ял байх ёстой… гэвч…

УДБЭТ-ын тайзнаа арваннэгдүгээр сарын 16-нд А.Аданы алдарт “Жизель” бүжгэн жүжгийг толилуулна.

-Монголд цаазын ажиллагаа нууц байдалд явагддаг. Ялтныг хэзээ, хаана, хэрхэн хороосныг хэн ч мэддэггүй. Бүр өнөөг хүртэл манай улсад хүнийг хэрхэн цаазалдгийг хэн ч хэлж мэдэхгүй байх. Цаазлуулсан хүний цогцсыг ч ар гэрийнхэнд нь өгдөггүй тул хүний эрхийн байгууллагууд үүнийг тодорхой болгохыг шаарддаг-

Монгол Улсад цаазын ял хэрэгтэй юу. Нийгэм өнөөдөр энэ асуултаас болж хоёр хуваагдчихаад байна. Гэхдээ хүмүүсийн ихэнхэд нь манайд энэ төрлийн ял хэрэгждэг эсэх талаарх мэдээлэл байдаггүй аж.

Энэ тухай товч мэдээлэл өгөхөд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард нэг мөр баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг, ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Ингээд манай улс энэ оноос цаазын ялгүй улсын тоонд албан ёсоор орсон билээ. Тэгвэл энэ хэр зөв алхам байв. Цаазын ялгүй болсноороо бид урагш алхав уу, эсвэл алдав уу. Үүнийг дүгнэхийн тулд хэд хэдэн байдлаар судалгаа хийх шаардлагатай ажээ.

Түүхэн баримтаас харахад, Монгол Улсад 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Гэхдээ энэ ял зайлшгүй байх ёстой гэж үзсэн тул удаа дараа сэргээсээр өнөөг хүрсэн байна. Харин энэ ялыг 18 нас хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд оноохыг хуулиар хориглосон байж.

Мөн энэ ялыг 2012 онд түдгэлзүүлэхээс өмнө долоон төрлийн гэмт хэрэгт цааз оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчирхийлэх, зандалчлах, геноцид үйлдэх, терроризм үйлдэх гэсэн гэмт хэрэг орно.

Өөрөөр хэлбэл, 2012 оноос өмнө бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага балчир охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдүүд цаазын ял авдаг байв.

Гэхдээ судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ сэдэв дээр цаг ямагт сөргөлдсөн байр сууриас ханддаг. Зарим нь хэн нэгэн санаатайгаар бусдын аминд хүрч буй нь хамгийн жигшүүр.т гэмт хэрэг. Тиймээс олон нийтийн цаашдын аюулгүй байдлыг харгалзан алах ял оноох ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь үүнийг хүмүүн бус шийдвэр гэцгээдэг.

МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ

Нэгэн жишээ, 2016 оны гуравдугаар сарын 6-нд, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцын нэг давхарт байдаг гутал засварын газар нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгасан аж. Ингэхэд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр тамлаж, амь насыг нь хөнөөгөөд, шуудайд хийж хаясан байжээ. Хэрэгтнийг ч шууд баривчилсан ба тэрбээр талийгаачийг хардсаны улмаас хөнөөсөн, үүндээ гэмшихгүй байна гэдгээ хэлжээ. Шүүхээс түүнд 17 жилийн ял оноожээ.

Дараагийн жишээ, 2015 оны хоёрдугаар сарын 5-нд, 22 настай иргэн М “УНЗ 22-17” улсын дугаартай “Toyota will” маркийн хувийн машинаараа таксинд явах гэж гэрээсээ гарчээ. Харамсалтай нь М-ын цогцсыг СХД-ийн XXVI хороо, Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоогоос зургааны өдрийн 04-05 цагийн орчим олсон байна. Гэмт хэрэгтэн хохирогчийн хоолой руу хэд хэдэн удаа хутгалж, нүүрийг нь танихын эцэсгүй болгож зэрэмдэглэж, амийг нь зэрлэгээр хөнөөгөөд цогцсыг орхин машиныг нь авч зугтжээ. Мэдээж хэрэгтэн баригдсан ч өнөөг хүртэл амьд сэрүүн байгаа. Харин хүүгээ алдсан гэр бүлийнхний гомдол тасраагүй.

Гутгаар жишээ, 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт VI бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай залууг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Амиа алдсан П нь ШУТИС-ийн оюутан бөгөөд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Тэрээр хичээлийнхээ хажуугаар гар утас зардаг байсан бөгөөд түүнийг Архангай аймгийн харьяат Б гэгч гар утсыг нь худалдаж авна хэмээн “Приус’ автомашиндаа суулган авч яваад, бичлийн орчимд машин дотроо 26 удаа хутгалж, түүгээр ч зогсохгүй хурууг нь тасалж, онц хэрцгийгээр амийг нь хохироосон байдаг. Хэрэгтэн этгээд хүн алснаа хүлээн зөвшөөрсөн ч цагаатгажээ.

Энэ бол хүний амийг зориуд, төлөвлөж, санаатайгаар бүрэлгэсэн хэргүүд. Хэрэгтнүүд нь харин өнөөг хүртэл амьд байгаа. Зарим нь бүр цагааджээ. Хүний аминд санамсаргүйгээр хүрэх тохиолдол байдаг ч санаатайгаар ална гэдэг байж болшгүй гэм нүгэл. Иймд цаазын ял байх ёстой гэдэг дээр маш олон хүн санал нэгддэг.

Мөн сүүлийн өдрүүдэд дандаа бага балчир, нялх хүүхдүүд, бүр ой зургаахан сартай охиныг хүчирхийлсэн хэргүүд шилээ даран ил болж байна. Үүнийг үйлдсэн гэмт этгээдүүд зүй ёсоор насыг барна гэвэл хэтэрхий шударга бус мэт. Хэрвээ Монгол Улс цаазын ялаас татгалзаагүй бол хүчирхийлэгч нар зохих ялаа үүрсэн байх ёстой. Харин одоо тэд дээрх алуурчдын адил амьд сэрүүн байгаа.

Хэдийгээр цаазын ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, сүүн шүд нь ч ургаж гүйцээгүй, хөхнөөсөө гараагүй нялх хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг өмөөрөх арга даанч байхгүй. Тиймээс Монгол Улс цөөхөн хүн амаа хямгатай, айх аюулгүй байлгахын тулд цаазын ялыг зайлшгүй бий болгох ёстой.

МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ ХЭРЭГГҮЙ

Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй, хамгаалуулах эрхтэй хэмээн заажээ. Нөгөөтээгүүр цаазаар авах ял байснаар гэмт хэрэг буурдаггүй гэж хүний эрхийн байгууллагынхан үзсэн байна.

Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиар халжээ. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн цуцалж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ийм ял гүйцэтгээгүй ажээ. Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч зарим нь ялын дээд хэмжээ оноох хэргийн тоог бууруулжээ. Харин БНХАУ цаазын ял гүйцэтгэдэг тоогоороо дэлхийд тэргүүлж явна.

Монголын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлж байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл Ази тивд ч томоохон дэвшил авчирсан гэдгийг НҮБ-аас үнэлээд буй. Монгол Улс сүүлийн зургаан жилд цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ тун сайн үнэлгээ авсан гэнэ. Хэдийгээр энэ ялын гүйцэтгэл улсын нууцад хамаардаг ч Монголд 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял ногдуулсан гэсэн судалгаа байдаг. Харин түүнээс хойших мэдээлэл алга.

Гэхдээ манай улсад байсан цаазын ял маш ээдрээтэй гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд тайландаа дурдсан байх юм. Тухайлбал, хүний эрхийн Эмнести интернэшнлийн судлаачид дараах байдлаар дүгнэжээ.

Нэн түрүүнд, цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Иймд төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг бууруулахад оновчтой бодлого үйл ажиллагаа явуулаагүй байж бусдын амь насыг хороох нь байж болшгүй явдал. Өөрөөр хэлбэл, Монголын өнөөгийн нийгэм хүмүүст маш их дарамт, стрессийг авчирч байгаа нь үнэн.

Хоёрдугаарт, Монголд цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь мөнгөгүйн улмаас хуулийн зохих хамгаалалтыг бүрэн авч чадаагүй ядуу дорой хүмүүс байдаг аж. Мөн манай улсад хөдөлшгүй баримтаар хүний гэм бурууг бүрэн тогтоож чадахгүй байна гэж олон улсын байгууллагын шинжээчид үзсэн байна. Гэрчийн мэдүүлэг бүрэн нотолгоо биш тул хэн нэгнийг хэлмэгдүүлэх нөхцөл маш их байгаа гэнэ. Тэгээд ч манай улсын баримт бүрдүүлэх, нотолгоо цуглуулах арга ихэд хуучирсан гэдгийг гаднынхан хэлж байгаа.

Гуравдугаарт, шүүхийн алдаатай шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлж, улмаар гэм хийгээгүй ч цаазын тавцанд аваачих магадлал их. Бодит жишээ ч бий. Хууль дээдлэх зарчимд тулгуурласан хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоо ч гэсэн хууль зүйн алдаанаас ангид байж чаддаггүй. Эмнести Интернэшнлийн тайлангийн хамгийн төгсгөлд байгаа хэсэг үнэхээр анхаарал татах аж.

Тодруулбал, Монголд цаазын ажиллагаа нууц байдалд явагддаг. Ялтныг хэзээ, хаана, хэрхэн хороосныг хэн ч мэддэггүй. Бүр өнөөг хүртэл манай улсад хүнийг хэрхэн цаазалдгийг хэн ч хэлж мэдэхгүй байх. Цаазлуулсан хүний цогцсыг ч ар гэрийнхэнд нь өгдөггүй тул хүний эрхийн байгууллагууд үүнийг тодорхой болгохыг шаарддаг.

Р.Саруул

Эх сурвалж: ‘Өглөөний сонин’

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болд 2017-10-19 27.123.214.94

Ялыг нь амьдаар нь эдлүүлэхгүй цаазалчихаар ял завшуулж байгаа юм бишүү.насаар нь нар үзэхгүй гянданд ганцаар хорих хэрэгтэй.амьдралыг нь там болгох.Цаазалчихаар нэг их хохирооно гэж бодож байна уу.Естой май шүү.эргэж төрөөд л байна.- Энэ удаа яахнуу гээд жигшүүрт хэргээ давтана.Яадаг ч гүй юм билээ шууд л буудна биз гэж .гэнэшүүдээ

Avatar

Зочин 2017-10-19 112.72.11.116

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.

 Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр …миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно….. гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Avatar

Adgiin mongolchuud 2017-10-19 108.218.234.108

Bid Chinese-uudiig baliar muuhai geed l bdag, yag unen hereg deeree Mongolchuud bid uursduu adgiin humuus. Iim aimar herguud henii sanaand ordog bnaa. Youtube deer nudgui bolson mongol zaluugiin video bsan, 16 jil naizalsan naizdaa 2 nudee uhuulaad nudgui bolson genee ayagui aimar. Yaj huniig tegj horloyo gej sanaand ni orj irdeg bnaa. Mongolchuudaas yostoi hunii sanaand ormoorgui muuhai yum
garhiimaa. Neeree turuund 1 hunii helsneer bid tsuuhuulee bsan ni bolson bna, burhan bidniig iim adgiin shaarnuud gj medeed tsuulsun bna. Chinese shig oluulaa bsan bol delhiig suiruuleh bhdaa.

Avatar

Үнэн 2017-10-19 103.11.193.98

Элбэгдорж ямар хүн байсан нь хамаагүй, харин цаазын ялгүй байх хуул нь зөв. Нөгөө эмэгтэй гишүүн хичнээн татдаг уудаг байсан ч гэсэн тамхины хууль гаргасан үнэхээр зөв болсон.
Монголчуудаа дундад зуунруу буцахгүй байхыг хичээе.

Avatar

Үнэн 2017-10-19 103.11.193.98

100% гэм буруутай г тогтоох нь маш ховор, дарамтанд орж хэрэг хүлээх тохиолдол байдаг. Хэрвээ хилсээр цаацлах юм бол бүх үнэн мэдээлэл хамт булшлагдаж жинхэнэ хэрэгтэн харин ч завших магадлал өндөр. Дээр дурьдсан 3 жишээ нь харинч шүүх тогтолцоо буруу ажиллаж байгааг харуулж байна, Цаазал эсвэл сулал гэсэн хууль байхгүй шүү дээ, ЦААЗЫН ЯЛ БАЙХГҮЙ ГЭЭД СУЛЛААД ЦАГААТГАСАН ГЭСЭН УТГАТАЙ ЮМ БИЧСЭН БАЙНА. Цаазлахын оронд яагаад бүх насаар нь хорьж болохгүй гэж.

Avatar

Зочин 2017-10-19 203.91.115.41

Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусайн тэр дундаа МАНАН бас МАХН-ын сүүлийн 28 жилийн дотор хөлжсөн авлигачи, тэднийг хахуулиар угжиж хамаг тэндэрийг авч хагартлаа баяжсан том том компаниуд, банкуудын удирдлагуудыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй. Хүний сэг болсон муусайн авлигачид, баячууд тэгээд хураасан мөнгөөрөө үхсэн ойр дотныхныгоо амилуулаад бас өөрийгөө эхээс анх төрөхдөө заяасан эрхтнүүдээ буцааж олохыг нь эгэл жирийн ард түмэн маань хамтдаа харж аваг.

зочин 2017-10-19 122.201.24.203

цаазын ял хэрэггүй гэж том ярьж байгаа хүмүүс боддоо та нар та нарын хамгийн хайртай охин,хүү,аав,ээж,ах,дүүгийн чинь хүн санаатай алаад амь насыг нь хохироосон байхад та нар хүний эрх яриад сууж байх уу битгий тэгж худлаа дүр эсгэ манай танил айлын залууг гэгээн цагаан өдөр ажил дээр нь хүн ирээд хутгалаад алсан амийг амиар гээд нөгөө нөхөрт цааз өгсөн.Хүний сэтгэл гэж айхтар зүйл байдаг юм шүү нөхөд өө амьдралаас битгий тасарсан зүйл ярьж зурагтаар од болох гээд бай.Татварын хэдэн төгрөг хэмнэх гэсэн юм биш цаана нь айхтар том зүйл яригдаж байна.Манайхны сэтгэл зүй цаазын ялыг алга болгох хэмжээнд хүрээгүй байна ,тийм байтал ийм аймаар бага насны охин хүүхэд хүчиндээд адгууснаас доор байх уу асууя та нараас…

Avatar

Чи Бадрааг ярьж байна уу? 2017-10-19 203.91.115.41

Бадраа зарчим ярьж эздийнхээ уурыг хүргээд эздийнхээ гар бөл болсон луйварчинд алуулсан. Хэн хожсон бэе гэвэл МАН-ын зээл авсан хулнайч луйвөрчид л инээгээл хожоод үлдсэн. Алсан түмэнгэрэл нь эздийнхээ нууцыг аваад цааүлуулсан.Эзэд нь ч түүнийг цаазлахыг хүсч амыг нь нэгмөсөн барьсан.

Avatar

Зочин 2017-10-19 27.123.214.94

Цаазалчихаар л хариугаа авч байна гэсэн үг биш.харин ч ял нь хөнгөдөж байна.энд хүний эрх

Avatar

Зочин 2017-10-19 27.123.214.94

Нэг их хүний эрх бодоод цаазын ял хэрэггүй гэж байгаа юм биш.амьдаар нь тамлах хэрэгтэй гэж байгаа юм.

Avatar

Зочин 2017-10-19 112.72.11.110

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.

 Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр …миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно….. гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2017-10-19 112.72.11.110

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.

 Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр …миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно….. гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2017-10-19 112.72.11.110

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.

 Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр …миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно….. гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2017-10-19 112.72.11.110

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.

 Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр …миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно….. гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Avatar

Zaluu 2017-10-19 202.9.42.184

Tsaaziin yaliig sergeegeed yaduu omgoologch holsloh chadvargui humuus l tsaazluulna. Arhind dontson onoo margaash ni yamar baih ni hamaagui humuus hun alj huchindej baigaa ted nar ni tsaazluulna.
Hamgiin notstoi ni zohion baiguulalttai gemt hereg horongo mongo ihtei humuus ene yaliig zavshina. Gerch holslood yduu archihin 1 iig gutguuleed yaliig ni uuruuleed tsaazluulaad hergiig ni haalgachina. Hamgiin tod jishee ni zorigiin hereg baina. Odoo hurtel zahialagchiig ni medej chadahgui l baigaa bizdee. Tsaaziin yaltai baisan bol guitsetgegch hediig tsaazlaad hergiig haagaad duusaa!!! Yumiig setgeliin hoorloor shiidej bolohgui. Shudarga yum shig mortloo tsaana ni dahiad myangan sorog tal baigaag ni olj har!!!!

Avatar

Зочин 2017-10-19 150.129.141.131

Цаазын ял заавал байх ёстой. Хүн амь , хүчингийн хэргээс гадна Эдийн засгийн алуурчид,
улсаа худалдахаас сийхгүй болсон улаан луйварчдыг учруулсан хохирлоо барагдуулаагүй тохиолдолд
цаазаар авах хэрэгтэй. Харин гүйцэтгэх хугацааг 5 хүртэл жилээр тогтоох хэрэгтэй. Энэ хугацаанд
ах дүү хамаатан садан , үр хүүхдүүд, хамтран гудагсад нь тэр хүнийг ашиглаж олсон орлогоосоо
улсад учруулсан хохирлыг барагдуулаад суллаж авах эсэхээ шийднэ биз

Avatar

Зочин 2017-10-19 27.123.214.92

Улсын мөнгө хулгайлах, шамшигдуулж, төрийн ажилтан авилгал авсан бол цаазаар авах ёстой!!

Avatar

Бухимдал 2017-10-19 203.91.115.41

Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусайн тэр дундаа МАНАН бас МАХН-ын сүүлийн 28 жилийн дотор хөлжсөн авлигачи, тэднийг хахуулиар угжиж хамаг тэндэрийг авч хагартлаа баяжсан том том компаниуд, банкуудын удирдлагуудыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй. Хүний сэг болсон муусайн авлигачид, баячууд тэгээд хураасан мөнгөөрөө үхсэн ойр дотныхныгоо амилуулаад бас өөрийгөө эхээс анх төрөхдөө заяасан эрхтнүүдээ буцааж олохыг нь эгэл жирийн ард түмэн маань хамтдаа харж аваг.

Avatar

Зочин 2017-10-19 203.91.115.41

Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусайн тэр дундаа МАНАН бас МАХН-ын сүүлийн 28 жилийн дотор хөлжсөн авлигачи, тэднийг хахуулиар угжиж хамаг тэндэрийг авч хагартлаа баяжсан том том компаниуд, банкуудын удирдлагуудыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй. Хүний сэг болсон муусайн авлигачид, баячууд тэгээд хураасан мөнгөөрөө үхсэн ойр дотныхныгоо амилуулаад бас өөрийгөө эхээс анх төрөхдөө заяасан эрхтнүүдээ буцааж олохыг нь эгэл жирийн ард түмэн маань хамтдаа харж аваг.

Avatar

зочин 2017-10-19

Хэтэрхий цөөхөн монголчуудынхаа аль нэгний амийг зэрлэгээр хөнөөдөг, бүр мөчилдөг,
бяцхан охидыг хүчирхийлж алдаг, эх орноосоо урвадаг, баялгийг нь гадаадынхантай нийлж цөлмөдөг,
авилга авч эдийн засгаа сүйрүүлдэг хүн-хогнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр бүх насаар нь тэжээх нь буруу.

Avatar

Зочин 2017-10-19 150.129.143.191

ГЭХДЭЭ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХИЙН ӨМНӨ ШҮҮХ ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ БАЙХ ЁСТОЙ ХЭМ ХЭМЖЭЭНД НЬ АВААЧИХ ХЭРЭГТЭЙ. ҮГҮЙ БОЛ ГЭМТНИЙ ӨМНӨӨС ГЭМГҮЙ НЭГЭН ЦААЗЛАГДАХ БОЛ ЭНҮҮХЭНД БОЛЖ Ч МЭДЭХЭЭР ХЭМЖЭЭНД МАНАЙ ДЭЭРХ БАЙГУУЛЛАГУУД ОЧСОН БАЙГАА. ХАМГИЙН ХАТУУ ХУУЛЬ БОЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИДЭЭ ЭХЛЭЭД ЧАНДЛАХ ЁСТОЙ БИЗ ЭЭ

Avatar

Зочин 2017-10-19 150.129.143.191

ОДОО БОЛ ЦААЗЫН ЯЛ МАНАЙД ЯГ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХУУЛИА ДЭЭДЭЛЖ ХУУЛИА ЗӨРЧИХГҮЙН ТӨЛӨӨ АМЬДАРЧ АЖ ТӨРЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ДОР ТӨР ӨӨРӨӨ ОРШИХ ЁСТОЙ. ТЭР АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ БАЙДАГ ЮМ БОЛ ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ҮНДЭС СУУРЬ НЬ БАЙЖ ТААРНА. ЯАГААД ГЭВЭЛ ТЭР АРДЧИЛЛЫН ӨЛГИЙ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АМЭЭРИК ГЭДЭГ ОРОНД ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ДОР НИЙГЭМ НЬ ОРШДОГ ЮМ. ТЭНД БҮР ЦААЗЫН ЯЛ НЬ МУЖ МУЖААРАА ЯЛГААТАЙ 3-4 ЯНЗЫН ЦААЗЫН ЯЛ ҮЙЛЧИЛЖ БАЙДАГ ЮМ. ХУУЛЬ ХИЧНЭЭН ХАТУУ ЧАНГА БАЙХ ТУСАМ ХҮН ТҮҮНИЙГ ЗӨРЧИХГҮЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭГДЭЛ ҮҮСДЭГ ЮМ ГЭДГИЙГ АМЕРИКЧУУД ӨӨРСДӨӨ НОТОЛЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ХУУЛИЙН ЧАНДЛАЛ БАС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. БИД ХАТУУ ХУУЛЬ ЧАНД САХИЛГАТАЙ БАЙСАН ҮЕДЭЭ Л ДЭЛХИЙД ХҮЧИРХЭГ, ХАА Ч ТОЛГОЙ ДЭЭГҮҮР ЯВСАН ТҮҮХТЭЙ. ЭНЭ БОЛ ЧАНД ЧАНГА ХУУЛИЙН НӨМӨР НӨӨЛӨГ ГЭДГИЙГ БАТАЛСАН ТҮҮХЭН ҮНЭН ЮМ

Avatar

иргэд 2017-10-19

а******н танхайчуудын гэмт үйлдлийг илрүүлэх,шалгах,баримтжуулах,эд мөрийн баримт цуглуулах,гэмт этгээдийг баривчлах,хорих,байцаах ажилд оролцоогүй,хэрэгтэний нийгэмд иргэдэд учруулсан эрүүл мэнд,эд хөрөнгө,амь нас сэтгэл санааны асар их нөхөгдөшгүй хохиролыг нүдээр харж,чихээр сонсож,биеэр мэдрээгүй улсууд мэдэмхийр ч элдвийн юм бичих хэрэг байхгүй,сохор нохой дүйвээнээр-соотон халтар чимээнээр гэгч шиг мэдэхгүй юмандаа хушуу хуруу дүрэх хэрэггүй,тодорхой цаг хугацаанд цаазаар авах ял зайлшгүй хэрэгтэйг амьдрал харуулаж байна,эрхэм ерөнхийлөгч та энэ ажлаа шуурхай дуусгах нь зүйтэй,ял шийтгэлийн зорилго бол залхаан цээрлүүлэх биш-ухамсарлан ойлгуулах учраас энэ зүйл анги урьдчилан сэргийлэх асар их ач холбогдол агуулаж байгааг,бас төр нь хохирогчын эрх ашгыг хамгаалаж байгааг мартах учиргүй,харин уг ялыг гүйцэтгэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах бодлогыг хуульд тусгаж хэрэгжүүлэж болох юм.

Avatar

Зочин 2017-10-19 27.123.214.94

Тэгвэл мэддэгээрээ чи өөрөө шийдэхгүй юү дээ

Avatar

Зочин 2017-10-19 202.179.27.216

Ерөнхийлөгч минь цаазын ялыг бүү дахин сэргээ та чинь ардчилсан ерөнхийлөгч шүү дээ ийм дэвшилттэй асуудлыг ухрааж ердөө болохгүй шүү хажууд чинь байгаа хүмүүс ятгаад буруу залж байгаа байх бүү итгэ учир нь манайх шиг цөөхөн хүн амтай хүмүүс цааз хэрэггүй гэмт этгээдүүдийг насаар нь хорих ял өгч болно шүү дээ олон жилийн ял өг энэ хүмүүс энэ ялыг эдлээд гарч ирнэ гэж байхгүй тэндээ л их удахгүй хорвоог орхино шүү дээ маш сайн бодож ажлаа хийгээрэй. Амьдрал сайжраад ирэхээр гэмт хэрэг бага болно. Ухаан , ухамсар 2 нь ч өөр болно.

Avatar

Зочин 2017-10-19 150.129.143.191

АМЬДРАЛ САЙЖРААД ИРЭХЭЭР ЦААЗЫН ЯЛЫГ ЭРГЭЭД БАЙХГҮЙ БОЛГЬЁ ЗА ЮУ. ОДОО БОЛ ЯГ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХУУЛИА ДЭЭДЭЛЖ ХУУЛИА ЗӨРЧИХГҮЙН ТӨЛӨӨ АМЬДАРЧ АЖ ТӨРЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ДОР ТӨР ӨӨРӨӨ ОРШИХ ЁСТОЙ. ТЭР АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ БАЙДАГ ЮМ БОЛ ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ҮНДЭС СУУРЬ НЬ БАЙЖ ТААРНА. ЯАГААД ГЭВЭЛ ТЭР АРДЧИЛЛЫН ӨЛГИЙ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АМЭЭРИК ГЭДЭГ ОРОНД ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ДОР НИЙГЭМ НЬ ОРШДОГ ЮМ. ТЭНД БҮР ЦААЗЫН ЯЛ НЬ МУЖ МУЖААРАА ЯЛГААТАЙ 3-4 ЯНЗЫН ЦААЗЫН ЯЛ ҮЙЛЧИЛЖ БАЙДАГ ЮМ. ХУУЛЬ ХИЧНЭЭН ХАТУУ ЧАНГА БАЙХ ТУСАМ ХҮН ТҮҮНИЙГ ЗӨРЧИХГҮЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭГДЭЛ ҮҮСДЭГ ЮМ ГЭДГИЙГ АМЕРИКЧУУД ӨӨРСДӨӨ НОТОЛЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ХУУЛИЙН ЧАНДЛАЛ БАС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Зочин 2017-10-19 103.9.90.98

мөнгө хэмнэхийн тулд хүнийг цазална гэж яаж толгойд нь буудаг байна аа хачин юм их байх юм аа

Avatar

Хотын залуу 2017-10-19 43.228.131.110

Ураны үйлдвэр байгуулаад тэнд газар дор нар салхи үзүүлэхгүй насаар нь ажиллуулж тамлавал зохино.

Avatar

ЗОЧИН 2017-10-19 202.9.40.184

ХҮНД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ ТАТВАРЫН МӨНГИЙГ ДЭМИЙ ҮРЭХ ШААРДЛАГАГГҮЙ, ЦААЗААР АВДАГ БАЙХ НЬ ЗӨВ.

Avatar

хэрвээ чиний хүүхэд хилс хэргээр цаазлагдвал чи яах вэ? 2017-10-19 203.91.115.41

хэрвээ чиний хүүхэд хилс хэргээр цаазлагдвал чи яах вэ? Авлигад идэгдсэн төртэйгээ нийлээд буцаад амилуулж чадах уу?

Avatar

Зочин 2017-10-19 27.123.214.94

Эргээд монголдоо төрнөө гээд дуулдаг байхаа.алуурчид эргээд ирнэ шүүдээ.лам багшаасаа асуугаарай.ялыг амьдаар нь эдлүүлэх хэрэгтэй.

Avatar

showman 2017-10-19 104.59.120.41

цаазаар авахыг хүн алж байна гээд байгаа улсууд алуурчны гарт амь үрэгдсэн хүмүүсийг алж болно гэж үзэж байгаам байна, амийг амиар төлөх нь зөв, гэхдээ санамсаргүй байдлаар, осол аваараар хүний амь хөнөөснийг биш зориудаар, санаатайгаар, төлөвлөж, харгислаж алсан, бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол цаазлах хэрэгтэй, хамгийн гол нь гэм буруутайг нь баттай нотолсны дараа, гэм буруугүй хүнийг цаазаар авсан хойно буруутан нь олдсон тохиолдол гадаадад лав нилээд байдаг юм билээ

Avatar

Зочин 2017-10-19 66.181.178.150

Цааз заавал хэрэгтэй нэг амиар хэд хэдэн хүнийг захиалгаар чад хийлгэчихээд 17 жилийн ял авбал хонжоотой наймаа болно доо

Avatar

тантай санал нэг байна. 2017-10-19 203.91.115.41

Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусан авлигачдыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй..

Avatar

Зочин 2017-10-19 1.25.113.62

Хоёрдугаарт, Монголд цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь мөнгөгүйн улмаас хуулийн зохих хамгаалалтыг бүрэн авч чадаагүй ядуу дорой хүмүүс байдаг аж. Мөн манай улсад хөдөлшгүй баримтаар хүний гэм бурууг бүрэн тогтоож чадахгүй байна гэж олон улсын байгууллагын шинжээчид үзсэн байна. Гэрчийн мэдүүлэг бүрэн нотолгоо биш тул хэн нэгнийг хэлмэгдүүлэх нөхцөл маш их байгаа гэнэ. Тэгээд ч манай улсын баримт бүрдүүлэх, нотолгоо цуглуулах арга ихэд хуучирсан гэдгийг гаднынхан хэлж байгаа.
Гуравдугаарт, шүүхийн алдаатай шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлж, улмаар гэм хийгээгүй ч цаазын тавцанд аваачих магадлал их.

Avatar

Зочин 2017-10-19 202.55.191.130

za gants neg hun helmegdeh vii geed araatnuudiig urshuuguud baih uu. helmegdee ch uu gui ch uu

Avatar

zochin 2017-10-19 202.131.245.170

iljig modon hudargandaa gedeg ug baidag. mongolchuudad tsaaz heregtei. uchir n bid aimshigtai humuus yamar azaar tsuuhun yum be. hyatad shig oluulaa bol bid delhig idne.

Avatar

Зочин 2017-10-19 180.149.65.2

цаазын ялыг сэргээж болохгүй гэж би бодож байна дэвшилттэй ололттой зөв хийсэн сайн алхмыг энэ хүн буцаах нь дээ харамсалтай юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж